Хотын дарга Х.Нямбаатар цахим хаягтаа:
Нямбаатар Хятадын худалдааны төлөөлөгч, Хятадуудад худалдагдсан гэхчлэн үлгэр зохиогоод нэр бүхий этгээдүүд гүтгэж, доромжилж байна. Олон улсын нээлттэй тендерт аль ч улсын компани орж өрсөлдөх боломжтой, нээлттэй. Худалдан авах ажиллагаанд хэнбугай нь ч хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. Хууль журмынхаа дагуу зохион байгуулагдсан тендерт БНХАУ-ын компани оролцож шалгарсанд хэн нэгнийг буруутан болгох гэсэн увайгүй үйлдэл нь наанадаж тухайн ажлыг унагаах гэсэн, цаанадаж хоёр улсын харилцаанд сэв суулгах гэсэн атгаг санаа гэж харж байна. Энэ мэтээс нь айж сандарна гэж байхгүй гэдгээ хэлье.
УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Хууль зүйн сайдаар ажиллаж байхад минь энэ хотод тулгамдсан асуудлуудыг цэгцэл гэж энэ албанд томилсон. Удаах сонгуулиар нийслэл хотынхоо иргэдэд даац нь хэтэрсэн энэ хотын тулгамдсан томоохон асуудлуудыг том төслүүдээ хөдөлгөж, хэрэгжүүлж, шийдвэрлэнэ гэсэн амлалт өгч сонгогдсон. Үүний тулд бүхий л гарц гаргалгаа, боломжийг эрэлхийлж байна. Хятад нь байна уу, Англи нь байна уу, Монгол нь байна уу хэний ч халаасанд орчхоогүй байна, орох ч үгүй. Хууль зөрчсөн гэж байгаа бол нотлох баримт гаргаж ирээд ярь. Үлгэр зохиож худал мэдээлэл тарааж, гүтгэж доромжилж байгааг хуультай улс юм бол шалгах биз.
Тамын тогооны үлгэр шиг нэгнийгээ татаж унагасаар шавар балчигт суучихсан байгаа. Утаа, Түгжрэл гэсэн 2 том асуудлыг даван туулахад иргэдийн оролцоо чухал байна гэж сүүлийн үед гараад байгаа өөртөө нь холбоотой цуу үгэнд хариу барьлаа.












Сэтгэгдэл бичих