• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-31
Ангилал: Нийгэм
Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ

Сэлбэ хот төслийн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй барилгуудыг албадан буулгаж, барилгаас гарч буй төмөр, чулуу зэрэг барилгын материалыг ялган ангилж, дахин боловсруулж эхэллээ. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, ‘7 буудал’ орчимд нийслэлийн нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ‘Сэлбэ 20 минутын хот төслийн хүрээнд Чингэлтэй болон Сүхбаатар дүүрэгт хамаарах газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд ‘7 буудал’ орчимд стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй барилгын карказыг холбогдох эзэдтэй нь хуулийн хүрээнд тохиролцож, албадан буулгаж байна. Энэхүү үйл ажиллагааг ‘Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр’-тэй хамтран зохион байгуулж буй бөгөөд барилгаас гарч буй төмөр, чулуу зэрэг барилгын материалыг ялган ангилж, дахин боловсруулж, ашиглах юм’ гэлээ.

Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн захирал Ц.Болд ‘Манай үйлдвэрийн хувьд Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар баригдаж, шинээр ашиглалтад ороод байна. Нийт 27 орчим зориулалтын машин, механизмаар барилгыг буулгах, гарсан хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах зэрэг үйл ажиллагааг ийнхүү эхлүүлж байна. Өнөөдрийн буулгаж буй объектын нийт талбай нь 1775 метр квадрат. Үүнээс 1864 тонн барилгын хог хаягдлыг гарган авч, Биокомбинат дахь үйлдвэр рүү тээвэрлэх замаар 7-10 хоногт буулгаж дуусна’ гэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр ‘Өнөөдөр буулгаж буй тус барилга нь 2023 онд улсын байцаагчийн дүгнэлтээр зөвшөөрөлгүй барилгын жагсаалтад орсон бөгөөд 2025 оны зургаадугаар сарын 19-ны өдөр Засаг даргын захирамжаар албадан буулгах тушаал гарсан. Мөн Сэлбэ 20 минутын хот төслийн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн барилга учраас ийнхүү буулгаж байна. Сэлбэ хотын нийт төслийн хувьд 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэн, хуулийн этгээд өртсөн. Өнөөдрийн байдлаар 195 нэгж талбайг л чөлөөлөх үлдсэн буюу нийт зөвшилцлийн ажлын 91 гаруй хувь нь биелж, газар чөлөөлөөд байна. Үлдсэн нэгж талбарын хувьд бичиг баримт зөрчилтэй, өмчлөгчийн асуудалтай зэрэг шалтгаанаар удаашралтай байна’ гэсэн юм.

Previous Post

МУ-ын сайд ЗГХЭГ-ын дарга: С.Бямбацогт: Хөгжилд хөтлөх хүнд үйлдвэрүүд

Next Post

Хотын дарга Х.Нямбаатар: Нямбаатар Хятадын худалдааны төлөөлөгч, Хятадуудад худалдагдсан гэх үлгэр

Next Post
Хотын дарга Х.Нямбаатар: Нямбаатар Хятадын худалдааны төлөөлөгч, Хятадуудад худалдагдсан гэх үлгэр

Хотын дарга Х.Нямбаатар: Нямбаатар Хятадын худалдааны төлөөлөгч, Хятадуудад худалдагдсан гэх үлгэр

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

2026-07-27
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-07-27
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороотой

2026-07-27
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.