• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

В.Путинд өгсөн эцсийн хугацаагаа Д.Трамп наашлуулж 10-12 хоног өгчээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-29
Ангилал: Дэлхий
В.Путинд өгсөн эцсийн хугацаагаа Д.Трамп наашлуулж 10-12 хоног өгчээ

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 29 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд Украинд хийж буй дайнаа зогсооход 10-12 хоногийн хугацаа үлдсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Ийнхүү тэрбээр В.Путинд өмнө нь 50 хоногийн хугацаа өгснөө наашлуулж буйгаа мэдэгдлээ. Д.Трамп энэ мэдэгдлийг Шотландад даваа гарагт буюу өчигдөр хийжээ. ‘Би өнөөдрөөс эхлэн 10 эсвэл 12 хоногийн шинэ хугацаа тогтооно. Хүлээх шалтгаан байхгүй’ гэж АНУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.

‘Ерөнхийлөгч Путинд маш их урам хугарсан, ийм учраас бид нөхцөл байдлыг эргэн харах хэрэгтэй. Түүнд өгсөн 50 хоногийн хугацааг богиносгохоор шийдлээ’ гэж АНУ-ын удирдагч Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертэй уулзах үеэрээ мэдэгджээ. ‘Бид тохиролцоонд хүрлээ гэж бодож байсан. Гэтэл Ерөнхийлөгч Путин гэнэт Киев болон бусад хот руу пуужин харваж, олон хүний аминд хүрсээр байна. Гудамжинд энд тэндгүй хүмүүсийн цогцсууд хэвтэж байна’ гэж тэрбээр хэллээ.

Д.Трампын шийдвэрийг Украины эрх баригчид сайшаажээ. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак ‘хатуу байр суурь баримталж, энх тайвныг тогтоох маш тодорхой дохиог өгсөнд’ нь АНУ-ын Ерөнхийлөгчид талархал илэрхийлсэн байна. “Путин зөвхөн хүч хэрэглэхийг л ойлгодог.  Трампын мэдэгдэл бол маш тодорхой дохио. Энэ бол Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн баримталдаг зарчим юм” хэмээн А.Ермак “Telegram” сувагт бичсэн байна.

Долоодугаар сарын дундуур Д.Трамп Украинд гал зогсоохын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд 50 хоногийн хугацаа өгсөн юм. Хэрэв энэ хугацаанд тохиролцоонд хүрэхгүй бол Оросын худалдааны түншүүдэд 100 хувийн хоёрдогч татвар ногдуулна гэж Д.Трамп НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттэтэй Цагаан ордонд уулзахдаа мэдэгдсэн билээ. “Би худалдааг олон зорилгод ашигладаг” хэмээн Д.Трамп онцлоод ‘энэ бол дайныг зогсооход маш үр дүнтэй хэрэгсэл’ гэж нэмж дурджээ.

Эх сурвалж: Монцамэ

Previous Post

Увс аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд Үндсэн хуулийг заллаа

Next Post

ЦЕГ: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 107 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилж

Next Post
ЦЕГ: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 107 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилж

ЦЕГ: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 107 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилж

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

2026-11-04
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

2026-11-04
УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

2026-11-04
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

2026-11-04
Ц.Сандаг-Очир: Нөмрөгтэй холбоотой гарсан бүх зардлыг хохиролд тооцож, эзэн холбогдогчоор нь төлүүлнэ

Ц.Сандаг-Очир: Нөмрөгтэй холбоотой гарсан бүх зардлыг хохиролд тооцож, эзэн холбогдогчоор нь төлүүлнэ

2026-11-04
Г.Тэмүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нартай уулзалт хийлээ

Г.Тэмүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нартай уулзалт хийлээ

2026-11-04
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн хүндээ өвлүүлэх боломжтой

Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн хүндээ өвлүүлэх боломжтой

2026-11-04
“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

2026-11-04
Засгийн газрын хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.