• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Увс аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд Үндсэн хуулийг заллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-29
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Увс аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд Үндсэн хуулийг заллаа

Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг нь тодотгож, шинэ Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сахин мөрдөх зорилгоор “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын 43 дугаар тогтоолыг өнгөрсөн онд баталсан билээ. Уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Улсын Их хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны танхимд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг залах ёслолд оролцов.

Энэхүү тогтоолоор Ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санааг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, нийт байгууллага, иргэний үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх зорилгоор Үндсэн хуулиа төрийн бүх байгууллага дээдлэн залахыг даалгаж, иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр дээдлэн залахыг уриалсан юм.

Түүнчлэн Үндсэн хуулийн үзэл баримтлал, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг сургалтын агуулгад тусган, хүүхэд залуучуудад тайлбарлан таниулахыг холбогдох байгууллагуудад чиглэл болгосон. Энэ хүрээнд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны танхимд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хүндэтгэлтэйгээр заллаа.

Тэрбээр, Үндсэн хуулиа дээдлэн залах нь зөвхөн ёслол хүндэтгэлийн агуулгаар хязгаарлагдахгүй гэдгийг дурдаад Үндсэн хуулийнхаа үзэл санаа, зарчмыг иргэн бүр ойлгон, дээдлэн биелүүлж, төрийн байгууллага, албан тушаалтан нь хэлбэрэлтгүй сахин мөрдөхөд мөн чанар нь оршино гэдгийг тодотголоо. Үргэлжлүүлэн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Үндсэн хууль залах ёслол нь Увс аймгийн түүхт 100 жилийн ойтой давхцаж буйг онцлоод, шинэ Үндсэн хуулийг бүтээлцэхэд нөр их хувь нэмэр оруулсан нутгийн эрхмүүдийг алдаршуулан дурсав.

Түүнчлэн 126 гишүүнтэй, шинэ парламент хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх стратегийнхээ хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, парламентын ил тод байдал, олон талт түншлэлийг сайжруулахаар тодорхойлсныг тэмдэглэлээ.  Иймд Үндсэн хуулийн гол үзэл санааг бодитоор хэрэгжүүлж, хүний эрхийг хамгаалж, улам бүр бататган бэхжүүлэх нь энэ удаагийн Улсын Их Хурлын эрхэм зорилт гэдгийг тодотгов.

Ингээд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Баттулгад “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолыг, Үндсэн хууль судлалын холбогдох бүтээлүүдийн дээжистэй гардууллаа. Үндсэн хуулийг залах ёслолд Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Э.Болормаа, О.Заяабал, М.Мандхай, Д.Батбаяр нар оролцсон юм. Цаашид тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд бусад аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны танхимд мөн адил Үндсэн хуулийг дээдлэн залах аж.

Увс аймагт ажиллаж буй Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар БНМАУ-ын Ардын жүжигчин, Ардын Их Хурлын депутат Гомбын Түмэндэмбэрэл агсны хөшөөний нээлтэд оролцлоо.

Улаангом хотын Ойрад театрын өмнөх талбайд сүндэрлэн боссон 3.5 метр өндөр уг хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуун урлаж, ард түмний сэтгэлд мөнхөрсөн дүр төрхөөр буюу тайзан дээр дуулж байгаагаар зохиомжилжээ.

Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд болон нутгийн алдартнуудын хамт төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллэв.

Previous Post

Хотын дарга Х.Нямбаатар Бээжин хотын дарга Ин Юнтай уулзав

Next Post

В.Путинд өгсөн эцсийн хугацаагаа Д.Трамп наашлуулж 10-12 хоног өгчээ

Next Post
В.Путинд өгсөн эцсийн хугацаагаа Д.Трамп наашлуулж 10-12 хоног өгчээ

В.Путинд өгсөн эцсийн хугацаагаа Д.Трамп наашлуулж 10-12 хоног өгчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

2026-09-12
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.