• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МУ-ын Ерөнхий сайд Г.Занданшатар АНХДУГААР БОГД, ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАРЫН МЭЛМИЙ ГИЙСНИЙ 390 ЖИЛИЙН ОЙН НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-26
Ангилал: Тод мэдээ
МУ-ын Ерөнхий сайд Г.Занданшатар АНХДУГААР БОГД, ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАРЫН МЭЛМИЙ ГИЙСНИЙ 390 ЖИЛИЙН ОЙН НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

Ерөнхий сайд баяр хүргэж үг хэлэхдээ:

Өнө эртний түүхтэй, өвөг дээдсийн шүншигтэй, өөдөө бадрах Монголын ариун гал голомт, алтан соёмбо мандан гийсэн өлгий нутаг, өврийн сайхан хангай, Арвайхээрийн домогт талд хуран цугласан монгол түмнийхээ түмэн амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол Улсын Засгийн газар 1995 онд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гаргаж, 10 жил тутамд уг ойг тэмдэглэхээр тогтоосноос хойш эдүгээ дөрөв дэх удаагаа энэхүү даншиг наадам энэ сайхан нутагт эхлэх гэж байна.

Монгол наадам бол Монголын тусгаар тогтнол, оюун санааны дархлаа, эх орончдын баяр юм. Эх орончдын гэгээн үйл хэргийг энэхүү түүхэн ойгоор дурсан санаж, ирээдүй хойч үедээ өвлөн үлдээх нь монголчууд бидний эрхэм үүрэг юм.

Эзэн Богд Чингис хааны алтан ураг, Монголын төр шашин, соёлын нэрт зүтгэлтэн, Анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн түүхэн ой, Сайн ноён хан аймаг үүсгэн байгуулагдсаны 300 жилийн ой, эртний түүхт Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг бүтээн байгуулах, сэргээн босгох төрийн бодлого хэрэгжиж байгаад баяртай байна. Монголын бурхан шашны гурван зул буюу Өндөр гэгээн, Ламын гэгээн, Заяын гэгээний уугуул нутаг, үржил шим, өгөөж буян шингэсэн хөрс шороо, ургамал амьтан, рашаан ус дэлгэрсэн дагшин хангай, монгол угсаатны түүх, шашин, соёлын ариун голомт, Монгол Улсын хөгжил дэвшлийн түүхэнд алтан үсгээр нэр нь бичигдсэн гайхамшигт хөдөлмөрч түмний өлгий нутаг бол хангайн бүс юм. Хангайн бүсийн хөгжлийн алтан гурвалжингийн хөдөлгөх хүч нь Хархорум хот бөгөөд Монголын оюун санаа, мандан бадралын гэрэлт туяа Монгол эх орон даяар түгэн цацрах итгэл үнэмшил дүүрэн байна.

Ойрх үед Монголын хүчирхэг оюун санаа сэрсэн байхыг мэдэрлээ. Түүнийг дийлэх хүч дэлхийд хараахан үгүй билээ гэж саяхан нэрт эрдэмтэн С.Дулам гуай айлдсан. Сүүлийн үед манай залуучууд монгол хүний оюун ухаан, ур чадварыг дэлхий нийтэд бахдан гайхуулсан олон сайхан үйл явдлууд Нэг монголчууд эв эеийг эрхэмлэн сахиж, нэг зүгт нэгэн сэтгэлээр хичээн зүтгэж, Агуу Монголоо ахин агуутгах учиртайг та бидэнд сануулж байна.

Эзэн Чингис хаан их ор суусныхаа 15-р он, цагаан луу жил буюу нийтийн 1220 онд зарлиг буулган Орхоны хөндийд Монголын эзэнт гүрний нийслэлийг байгуулж байсан. Энэ түүхийн улбааг өртөөлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх найман зууны дараа 2022 онд Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг буулгаж, Монгол Улсын Их Хурлаар Хархорум хотын хөгжлийн бүтээн байгуулалтын тухай хуулийг баталсан нь санамсаргүй үйл явдал биш юм. Энэ шийдвэр бол Их Монголын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ мөнхөд үргэлжлэн буйн илэрхийлэл, хөгжин дэвших шинэ эриний дуудлага юм. Хархорум хот шинээр сэргэн мандсан Монгол Улсын шинэ зууны хөгжил цэцэглэлтийг илтгэж, оюун санаа, шинжлэх ухаан, боловсрол, аялал жуулчлал, нийгэм эдийн засгийн шинэ төв болж хөгжинө. Өвөрхангайчууд та бүхэнд хөгжлийн алтан гурвалжингийн хойморт сууж, эртний нийслэлээ сэргээн бадраах их хувь заяа оногджээ. Өндөр гэгээн Занабазарын үйл хэргийг үеэс үед өвлүүлэн дээдлэн шүтэж авч явах абшиг ерөөл мөн та бүхнийх ээ. Анхдугаар богд Жавзундамба Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний ой бол Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөний үзэл санаа, үндэсний оюун сэтгэлгээ, урлаг, соёл, шашин шүтлэг сэргэн мандсаны түүхэн ой юм.

“Миний зохиосон соёмбо үсэг дэлхийг бүрхэнэ” гэсэн Өндөр гэгээний бошго биеллээ олж, Монгол Улс энэ онд НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоож, алтан соёмбот тугаа мандууллаа.

Анхдугаар Богдын төрийн хүний холч хараа, саруул ухаан, мэргэн бодлого, удирдагч, дипломатчийн ур чадвар, өрнө дорнын хос ёсны онолыг хэрэгжүүлэгч гүн ухаантных нь хувьд судлан суралцах “Занабазар судлал”-ыг шинэ шатанд гаргах цаг ирсэн гэж үзэж байна.

Оюун санаа нь хүчирхэг өв уламжлалтай үндэстэн сэргэн манддаг. XXI зуунд монгол хүний оюун ухаан, авьяас билиг, суу залийг ертөнцийн чихнээ дуурсгах үндэсний сэргэн мандалтын хүчирхэг шинэ давалгаа ийнхүү эхэлж байна. Энэ бол Өндөр гэгээний маань өнийг тольдсон зөн билиг, оюун санааны мөрөөдөл биеллээ олж буйн тод илэрхийлэл мөн гэж Монголын төр засаг, ард олон нийтээрээ сүсэлж байна.

Гэгээн оюуны сэргэн мандалт гэрэлт ирээдүйг гэрэлтүүлэх нь тодорхой.

Өндөр гэгээний даншиг наадам өргөн дэлхий, өнөр олноо баясган, өлзий ерөөл тэгш дүүрэн болох болтугай.

Монгол эх орон минь мандан бадарч, Монгол түмний буян заяа ямагт дэвжин дэлгэрэхийн ерөөл өргөе.

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс минь мандан бадрах болтугай.

Хурай, хурай, хурай

Previous Post

Өдөр бүр нэг аяга сүү ууснаар бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулна

Next Post

БИГ худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэнэ

Next Post
БИГ худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэнэ

БИГ худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

2026-03-13
Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

2026-03-13
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж,  шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ

Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ

2026-03-13
АНУ-ын Виржиниа мужид их сургуулийн кампуст буутай халдлага гарчээ

АНУ-ын Виржиниа мужид их сургуулийн кампуст буутай халдлага гарчээ

2026-03-13
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

2026-03-13
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2026-03-13
Нийт нутгийн 45 хувьд цастай байна

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

2026-03-13
“Оюу толгой” төслийн менежментийн төслийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард эцэслэнэ

“Оюу толгой” төслийн менежментийн төслийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард эцэслэнэ

2026-03-13
Зүүн аймгуудад цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа үүсэхийг анхааруулав

Зүүн аймгуудад цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа үүсэхийг анхааруулав

2026-03-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.