• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

БНХАУ-тай харилцахад давж болохгүй дөрвөн улаан шугам бийг Ши Жиньпин Дональд Трампт анхааруулав

Дорж Нийтэлсэн: Дорж
2024-11-19
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Улс төр
БНХАУ-тай харилцахад давж болохгүй дөрвөн улаан шугам бийг Ши Жиньпин Дональд Трампт анхааруулав
Ши Жиньпин Жо Байден нарын сүүлийн уулзалтаар Дональд Трампт тодорхой мессеж өгөв. Тэр нь БНХАУ танай найз байх хүсэлтэй, гэхдээ шаардлагатай бол тулалдахад бэлэн гэв
Перугийн Лима хотноо болсон APEC-ийн уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ирэх нэгдүгээр сард Цагаан ордныг орхихоор байгаа Жо Байдентай уулзаж ярилцахдаа хоёр улсын хооронд шинэ хүйтэн дайн эхлэх ёсгүйг, мөн зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийх боломж байгааг тодотгожээ. 
Гэхдээ дараа нь тэрбээр Дональд Трампын давж болохгүй дөрвөн улаан шугам БНХАУ-д байгааг анхааруулсан байна. Тодруулбал: Коммунист намын эрх мэдлийг сулруулах, БНХАУ-ыг ардчилсан засаглал руу шахах, эдийн засгийн өсөлтийг нь хяхаж хавчих, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжих гэсэн дөрвөн алхмаас Дональд Трамп зайлсхийх ёстой гэсэн дохио өгчээ. 
Түүнчлэн Ши Жиньпин АНУ, БНХАУ урт хугацаанд энхтайвнаар зэрэгцэн оршихыг хичээх ёстой. Хүн төрөлхтөнд хүндрэл бэрхшээлийг даван туулахад туслахын тулд Эв санааны нэгдэл, хамтын ажиллагаа хэрэгтэй. Хамтын ажиллагааг салгах, нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах нь зөв шийдэл биш гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Харин Жо Байдены хувьд Хоёр талын харилцаанд ахиц дэвшил гарсанд талархаж байна гэж мэдэгджээ. Түүнчлэн Яриа хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын хооронд үл ойлголцол үүсэхээс сэргийлж, өрсөлдөөн нь зөрчилдөөн болж хувирахгүй байх баталгаа болж байна гэж тодотгосон байна. Мөн батлан хамгаалах, хиймэл оюуны эрсдэл, хар тамхины эсрэг хамтын ажиллагаа сайжирсныг дурджээ.

Үүнээс гадна Ши Жиньпин БНХАУ 2026 онд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC)-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна гэж зарлалаа. Энэ нь БНХАУ APEC-ийн гишүүн улсуудтай хамтын ажиллагаагаа сайжруулахыг зорьж буй нэг алхам боллоо гэж ажиглагчид үзэж байна.

Хэдийгээр сүүлийн үед АНУ-БНХАУ-ын харилцаа тогтворжсон ч Дональд Трампын тарифын нөлөөгөөр хоёр улсын харилцаанд дахин саад учирч болзошгүй байгаа юм.

Энэ удаагийн уулзалтаар Ши Жиньпин АНУ-ын холбоотон улсуудтай хэлэлцэж, БНХАУ олон улсын худалдааны системийг хамгаалахыг зорьж байгааг харуулахыг хичээсэн гэхэд болохоор байна.

Эх сурвалж: https://www.bloombergtv.mn/

Previous Post

Лу.Гантөмөр С.Эрдэнэ шиг өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшихийг үгүйсгэх аргагүй

Next Post

Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсан уу

Next Post
Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсан уу

Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсан уу

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэв

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэв

2026-05-02
Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина

Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина

2026-05-02
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ

“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ

2026-05-02
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-02
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-02
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.