• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дакар Ралли: Монголын баг түүхэн амжилт үзүүлэв

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-01-18
Ангилал: Спорт, Тод мэдээ
Дакар Ралли: Монголын баг түүхэн амжилт үзүүлэв

Перуд болсон авто спортын олимп гэгдэг “Дакар Ралли 2019” уралдаан өчигдөр өндөрлөж, ялагчдаа тодрууллаа. 41 дэх удаагийн Раллид 61 орны 541 оролцогч, 334 техникээр өрсөлдсөнөөс сүүлийн 10 дахь гараа 100 км-т болжээ. Хэдийгээр сүүлийн гараа богино зайд байсан ч гэлээ зам урьдын адил бартаа ихтэй байсан байна.

Манай улсаас автомашины SxS ангиллын дөрвөн дугуйтаар оролцсон Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар сүүлийн гарааг амжилттай дуусгаж барианд орж чадлаа. Өмнөх ес дэх гараанд 31-р байрт эрэмбэлэгдэж байсан тэдний хувьд байраа ахиулж чадсан байна. Мөн UTV Open ангилалд гуравдугаар байраа хадгалж үлдсэн бөгөөд нэгдсэн дүн өнөөдөр эцэслэн гарна.

“Дакар Ралли  2019” уралдаанд Монголын баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, ах дүү мастерууд барианд орсон нь түүхэн амжилт байв. Харин мотоциклын төрөлд уралдсан Н.Лхамаа зургаа дахь гарааны үеэр бусдын алдаанаас болж замаа дуусгаж чадаагүй билээ. Түүнийг элсэн дотроос мотоциклоо гаргах үед 516 дугаартай ачааны машин анхааруулгатай тавьсан каскийг нь дайрснаар уралдах боломжгүй болгосон. 413 дугаартай “Dakar 2019 Team Mongolia” багийн ахлагч, чиглүүлэгч Ө.Бямбадэлгэр, жолооч Ө.Бямбацогт нар “Дакар Ралли”-ийн замыг дуусгасан анхны монголчууд боллоо. 10 гарааны дараа амжилттай барианд орох нь энэхүү уралдааны гол ялалт байдаг. Бартаа, саад ихтэй 10 өдрийн уралдааныг дуусгаж чадалгүй замаас гарсан тамирчид маш олон бий. Харин Монголын баг Перуд ялалтаар уралдаанаа дуусгалаа. Тэд авто спортын мастерууд гэдгээ энэ удаагийн уралдаанаар нотолж чадсан юм.

Мөн багийн техникийн бүрэн байдлыг хангасан техникч Б.Баттөр болон сэтгүүлч Б.Онон нар 10 хоногийн турш Перуд ажилласан анхдагчид болж байна. “Дакар Ралли” уралдааны замд Монголын баг тамирчид анх 2013 онд мотоциклийн төрлөөр оролцож эхэлсэн бөгөөд 2015 оноос автомашин нэмэгдсэн.

Ө.Бямбадэлгэр 2015 онд Монгол, Унгарын хамтарсан багт чиглүүлэгчээр уралдаж, 10 өдрийн уралдааныг дуусгаж байсан билээ. Тэрбээр “Дакар Ралли”-д Монголын анхны финиш хийсэн чиглүүлэгч гэх амжилтыг үзүүлсэн бол энэ жил дүүгийн хамт замаа дуусгаж, түүхэн амжилтыг үзүүлж чадлаа.

Previous Post

АНУ-ын төлөөлөгчид Давосын форумд оролцохгүй

Next Post

ДОРНОД: Онцгой байдлын газар түүхэн музейтэй боллоо

Next Post
ДОРНОД: Онцгой байдлын газар түүхэн музейтэй боллоо

ДОРНОД: Онцгой байдлын газар түүхэн музейтэй боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-04-21
“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

2026-04-21
Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

2026-04-21
НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

2026-04-21
Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

2026-04-21
Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

2026-04-21
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-21
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-21
Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

2026-04-20
Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

2026-04-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.