• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Автобусанд өнгөрүүлэх хугацаа бүтэн цагаар богиносно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-01-22
Ангилал: Тод мэдээ
Автобусанд өнгөрүүлэх хугацаа бүтэн цагаар богиносно

Зорчигчдоо булаацалдсан, хоорондоо мөргөлдсөн, уралдсан автобуснууд бол Улаанбаатарын нийтийн тээврийн үнэн төрх. Нийтийн тээврийн компаниуд зөвхөн орлогын хойноос хөөцөлддөг байдал үүний цаад шалгаан юм. Ашигтай урт чиглэлд, олон эргэлт хийсэн жолооч шагнал, урамшуулал ахиу авдаг тогтолцоо автобуснууд зам тээврийн осол гаргахаас хотын соёлыг хойш татаж байгаа. Анх 2015 онд хотын дарга асан Э.Бат-Үүл энэ байдлыг цэгцлэхээр Улаанбаатар хотын 60-аад жил өөрчлөгдөөгүй чиглэлүүдэд өөрчлөлт оруулсан байдаг. Ингэхдээ тодорхой чиглэлүүдэд автобусыг богино эргэлтээр явуулахыг нэвтрүүлж байлаа.

Тэрхүү арга хэмжээ нь түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн эргэлтийг хурдасгах, соёлжуулах зорилтдоо бүрэн хүрч чадаагүйг өнөөдөр ч замбараагүй давхилдаж буй автобусны үйлчилгээ илтгэж байгаа.

Өнгөрсөн оны судалгаагаар нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн зорчилтод зарцуулж байгаа хугацаа хуучин маршрутаар 100 минут байсан. Автобусаар зорчиж буй иргэн автобусны эцсийн буудлуудын хороонд хэрвээ суудал олдохгүй бол бүхэл бүтэн 1 цаг 40 минут зогсч явдаг гэсэн үг. Тэгвэл шинэчилсэн чиглэлээр нэг зорчилтод зарцуулах хугацааг 70 минут байх тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, автобусны шинэчилсэн чиглэл буюу богино эргэлтийн систем бүрэн хэрэгжээд эхэлсэн тохиолдолд бидний автобусанд өнгөрүүлдэг хугацаа нэг талдаа хагас цагаар, хоёр талдаа бүтэн цагаар богиносох нь ээ.

Нөгөө талдаа буудал дээр автобус хүлээж буй иргэдийн гадаа зогсох хугацаа багасна. Ер нь дэлхийн томоохон хотууд түгжрэлийн асуудлаа нийтийн тээврээр шийдсэн. Одоогоор нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлж, нэгдсэн менежментэд оруулахаас өөр төгс шийдэл байхгүй. Жишээ нь, нийслэлийн төв чиглэлд буюу Энхтайваны өргөн чөлөөнд 22 чиглэлийн автобус давхцаж явж, авто замын нэгдүгээр эгнээнд автобусны түгжрэл үүсэх тохиолдол бишгүй. Энэхүү давхацлыг арилгаснаар нэгдүгээр эгнээгээр зорчих автобусны хурд нэмэгдэж байгаа. Дээр нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон 600 автобусыг халж, орчин үеийн шинээр солих ажил эхэлсэн. Энэ бүгд нийлээд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах замаар авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний нэг хэсэг юм.

Previous Post

Өмнөд Судан дахь энхийг сахиулагчдын маршийн тэмцээнд Mонголчууд тэргүүлжээ

Next Post

Төв зам дагуух зогсоолуудыг хааснаар түгжрэл 30 хувиар буурна

Next Post
Төв зам дагуух зогсоолуудыг хааснаар түгжрэл 30 хувиар буурна

Төв зам дагуух зогсоолуудыг хааснаар түгжрэл 30 хувиар буурна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь

2026-07-28
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

2026-07-28
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-07-28
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Улаанбаататарт бага зэргийн борооотой +30 градус дулаан

2026-07-28
22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

2026-07-27
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-07-27
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороотой

2026-07-27
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.