• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Г.Түвдэндорж: Хөвсгөл нуурын экосистемийг ашиглахаас илүү хамгаалах нь чухал

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-02-20
Ангилал: Тод мэдээ
Г.Түвдэндорж: Хөвсгөл нуурын экосистемийг ашиглахаас илүү хамгаалах нь чухал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин , аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн ЗДТГ хамтран энэ сарын 23, 24-нд зохион байгуулахаар төлөвлөсөн.

Хөвсгөл нуур орчмын бохирдол, дэд бүтэц, аялал жуулчлалыг цогцоор нь хэлэлцэх уг чуулганы бэлтгэл ажилтай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэл ажилтай танилцаж, үзэж сонирхохоор ирэх жуулчид, дотоодын иргэдийг болзошгүй аваарь осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөөврийн ариун цэврийн байгууламж, хогийн цэг, хогийн сав хүртээмжтэй байршуулах чиглэлд зөвлөмж өглөө. Мөн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвлөрсөн хогийн цэгийн байршлыг нүүлгэн шилжүүлэх боломжийг судалж, бодит нөхцөл байдалтай танилцсан байна.

Тус хогийн цэг нь Эгийн голын эхээс 3.5 км зайд байршиж, 30 гаруй жилийн хугацаанд хог хаягдал нь хуримтлагджээ. Нийтдээ 5 га талбай эзэлж байна. Хогийн цэгийн одоогийн байгаа байршлаас борооны улирал болон шар усны үерээр хог хаягдал урсаж, Хөвсгөл нуур, Эгийн голыг бохирдуулах нөхцөл болж ирсэн.

Тиймээс төвлөрсөн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгараад буй юм. Хөвсгөл нуураас эх авдаг ганц гол бол Эгийн гол. Эгийн гол урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг тул Дэд сайдын зүгээс энэ ажлыг яаралтай хийх, оновчтой байршилд технологийн зөв шийдэл бүхий байгаль орчинд сөрөг нөлөөгүй хогийн цэгийг байгуулах шаардлагатайг онцолж, яамнаас анхаарахаа илэрхийллээ.

“Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэл ажил 50 хувьтай үргэлжилж байгааг орон нутгийн удирдлага хэллээ.
Тодруулбал, 10.000 орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолж, нуурын гадна талбайд зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн байна.

Мөн мөсөн хаалга, мөсөн тайз, мөсөн гулгуур, түүнээс гадна 10 мөсөн урлан байгуулах юм. Урлаачдын дунд 12 бүтээлийн уралдаан зарлаж, мөсөн бүтээл хийх бэлдэцийг бэлтгэж байгаа аж.

Previous Post

Шадар сайд С.Амарсайхан эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүнсний аюултай байдлыг анхаарч ажиллана

Next Post

Түмэн тэмээний баяр Өмнөговь аймагт болно

Next Post
Түмэн тэмээний баяр Өмнөговь аймагт болно

Түмэн тэмээний баяр Өмнөговь аймагт болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр зам хаах байршлууд

Өнөөдөр зам хаах байршлууд

2026-06-01
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 13 хэм дулаан, бороо орно

2026-06-01
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.