• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Түлэнхийн төвийг ирэх сард ашиглалтад оруулна гэв үү

Дорж Нийтэлсэн: Дорж
2022-01-19
Ангилал: Тод мэдээ
Түлэнхийн төвийг ирэх сард ашиглалтад оруулна гэв үү

Сууриа тавьснаас хойш 10 дахь жилийн нүүр үзэж буй Түлэнхийн төвийн барилгыг  өнгөрсөн онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан. Гэвч хил гааль хаагдаж, шаардлагатай зарим тоног төхөөрөмж гацсанаас барилгын ажлыг түр хойшлуулсан байна. Харин одоо барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх сард ашиглалтад орно гэдгийг албаны хүмүүс онцлов.
Улсын хэмжээнд жилд дунджаар 18-20 мянган хүн ахуйн болон гэнэтийн байдлаар түлэгддэг. Эдгээрээс эмнэлгийн тусламж огт авч чадаагүй хүн олон байдаг аж.

Түлэнхийн төв ашиглалтад ороогүйгээс Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн нэг тасагт өвчтөнүүд хэвтэн эмчлүүлж байна. Тус тасаг үндсэн 60-80 орон дээр өвчтөн авах зориулалттай ч 30 хүртэлх орыг тус тасагт байлгадаг аж.  Учир нь, тасгийн зай талбай бага тул өвчтөнүүдийг авахдаа корридорт болон үндсэн тасагтаа ийнхүү байлгахаас өөр аргагүй гэнэ. Зориулалтын барилга нь ашиглалтад орохгүй удаж байгаагаас төлөвлөгөөт хагалгаа болон хуваарьт мэс заслууд ч цөөн хийгдэж байна.
Хил дээр саатсан тоног төхөөрөмж нь ирсэн ч хэзээ ашиглалтад орох тодорхой хугацаа хэлэх боломжгүй гэсэн юм. Ямартай ч ирэх сараас Түлэнхийн төвийн үйл ажиллагаа эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэлээ.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН САНХҮҮЖИЛТ БОЛООД БУСАД АСУУДЛЫГ 30 ХОНОГТ ШИЙДВЭРЛЭХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН

Түлэнхийн төвийн С блокийн газарт хууль бусаар барьсан 12 давхар орон сууцны барилгыг зогсоох, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн онцгой бүсийг хамгаалахыг шаардаж иргэн О.Энхмаа энэ сарын 14-нд мэдээлэл хийсэн.

Тухайн үед тэрбээр ‘Наймдугаар сарын 2-нд Түлэнхий төвийн барилга 70 хувьтай явж байна. Гадна тохижилтын ажил дуусахад Шадар сайд С.Амарсайхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар очиж танилцсан. Нийт 7300 метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэгт эмгэнэлтэй харагдаж байна.

Хуулийн байгууллагууд газар завшсан энэ хэргийг шалгаж байгаа ч нийслэлийн прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хаах гэж оролдсон. Эрх мэдэлтнүүд Түлэнхийн төвийн цогцос хадгалах барилгыг хувьдаа завшсан. Үүнээс болж өнөөдөр тус эмнэлгийн үйл ажиллагаа явагдаж чадахгүй байна. Нийт 9500 метр квадрат талбайг хувьдаа завшиж, 12 давхар орон сууны барилга барихыг зөвшөөрсөн хүмүүс төрийн дээд одон медаль авч байгаад ч шүүмжлэлтэй хандаж байна.
Мэргэжлийн хяналтын газар тухайн барилгад хяналт шалгалт хийж, газрыг чөлөөлөхийг шаардсан. Гэсэн ч өгсөн үүрэг чиглэлийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол ард түмний эмчлүүлэх эрх ноцтой зөрчигдөж байна.

Тиймээс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Түлэнхийн төвийн санхүүжилт болоод бусад асуудлыг 30 хоногт шийдвэрлэж өгөх шаардлага тавьсан. Одоогоор түлэнхийн төвийн барилгын ажилд  ямар ч ахиц алга. Төр засаг шийдвэр гаргаж нэн шаардлагатай эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахыг хүсч байна’ гэв.
Түлэнхийн төвийн барилга энэ оны есдүгээр сард ашиглалтад орох байсан ч ‘Нутгийн зам’ ХХК-тай холбоотойгоор гүйцэтгэл нь хойшилжээ. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос яригдаж эхэлсэн гэх уг барилга нь үндсэн гурван блоктой бөгөөд А, С блокийн гүйцэтгэгчээр ‘Цаст констракшн’, В блокийн гүйцэтгэгчээр ‘Нутгийн зам’ компани ажилласан.
Эрүүл мэндийн яамнаас тус компанид санхүүжилтийг нь бүрэн олгосон ч компанийн хариуцлагагүй байдлаас болж барилга удаашралтай байна гэсэн юм. 10 гаруй жил царцсан тус барилгын ачааллыг гэмтлийн эмнэлгийнхэн нуруундаа үүрч яваа. Зүй нь тус барилга төлөвлөгөө ёсоор явсан бол энэ оны есдүгээр сард тус эмнэлгийн суурин дээр 200 ортой, түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчилдэг, олон улсын стандартад нийцсэн эмнэлэг ашиглалтад орох байв. Ямартай ч ирэх сард тус төвийн үйл ажиллагаа хэвийн явагдах эсэхийг хүлээх л үлдлээ.

Previous Post

Дархан-Уул аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ

Next Post

Танхимаар хичээллэх нь өвчлөл тархах эрсдэлтэй

Next Post
Танхимаар хичээллэх нь өвчлөл тархах эрсдэлтэй

Танхимаар хичээллэх нь өвчлөл тархах эрсдэлтэй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Их хүрээ харваа” аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

“Их хүрээ харваа” аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

2026-04-25
“САНЬЯА“ 2026: Медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ

“САНЬЯА“ 2026: Медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ

2026-04-25
“Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ

“Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ

2026-04-25
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-25
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-25
1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

2026-04-24
Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

2026-04-24
Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

2026-04-24
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2026-04-24
“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

2026-04-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.