Цар тахал, эдийн засгийн хямрал, инфляц, утаа зэрэг нийгэмд тулгамдсан томоохон асуудлуудаас далдуур электрон тамхины чимээгүй хор хөнөөл нийгмийг бүрхэн авч байна. Учир нь өсвөр насны хүүхэд хөгшин залуугүй эл тамхийг сүүлийн үеийн “моод” гэж эндүүрэн хэрэглэх боллоо. Харин электорон тамхийг хортой гэдгийг мэргэжлийн байгууллагаас тогтоогоод байна. .
Электрон тамхины хор хөнөөл
Электрон тамхи үндсэн дөрвөн найрлагаас бүрддэг. Үүнд ус, никотин, амт оруулагч, пропилен гликол эсвэл ургамлын глицериний суурь багтана. Эдгээр үндсэн дөрвөн найрлагыг тус бүрд нь авч үзье.
Никотин: Электрон болон уламжлалт тамхинд агуулагддаг донтуулагч бодис юм. Энэхүү бодис нь төв мэдрэлийн системийг идэвхижүүлж, цусны даралт, амьсгал, зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг. Мөн тархинд очиж допамины хэмжээ нэмэгдүүлж, сэргэж буй мэдрэмжийг тухайн хүнд төрүүлдэг ч аажмаар биеийг сулруулдаг байна.
Амт оруулагч: Интоор, наргил мод, шан цай гэх мэт төрөл бүрийн жимс, жимсгэнэ гааны амтыг электрон тамхинд оруулсан байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 7000 гаруй нэр төрлийн амт оруулагч бий ажээ. Тэдгээрт диацетил гэх химийн бодис агуулагддаг байна. Үүгээр амьсгалснаар уушги гэмтдэг гэнэ.
Пропилен гликол: Энэ бол лабораторид үйлдвэрлэсэн шингэн юм. АНУ-ын Хүнс эмийн удирдах газар тус бодисыг хоол хүнс, эм, гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглахад аюулгүй гэж үздэг. Гэвч пропилен гликол нь уушги болон нүдийг цочроодог аж.
Глицерин: Чихэрлэг амт оруулагч юм. Энэхүү бодис өөртөө хүний биед хор хөнөөлтэй бодисуудыг агуулдаг аж.
Электрон тамхинаас үүдэн 2020 онд 68 хүн нас баржээ
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) электрон тамхинаас үүдсэн нас баралтыг тооцоолж гаргажээ. Судалгаанд 2020 онд электрон тамхинаас үүдэн 68 хүн нас барж 2807 хүн өвчилсөн байна. Мөн ахлах сургуулийн сурагчид электрон тамхи хэрэглэх нь 2014 онд 65 хувь байснаас 2018 онд 68 хувь болж өссөнийг онцлон дурдсан байна. Харин Нью Йоркийн их сургуулийн анагаах ухааны профессор Дэвид Абрамс электрон тамхи болон тамхи татдаггүй хүмүүсийн биед хорт бодис ямар хэмжээгээр агуулагдаж буйг нарийвчлан судалжээ. Тэрээр Электрон тамхи нь уламжлалт тамхийг бодвол никотины хэмжээ бага. Гэвч амт үнэр оруулагч, пропилен, гликолд агуулагдаж буй бодис хортой юм. Бид хүний биед өвчин үүсгэгч химийн хорт бодис илрүүлэх 45 мэдрэгчийг байршуулан технологийн тусламжтай илрүүлсэн. Үүгээр тамхи огт татдаггүй хүний биед хорт бодис 00, электрон тамхи хэрэглэдэг хүнийх 12 гарсан. Энэхүү хэмжээ нь электрон тамхи хорт хавдар үүсгэх эрсдэлтэй эсэхийг хэлэхэд эрт. Гэвч тамхи татдаггүй хүнээс архаг хууч өвчинтэй болох эрсдэл өндөр байгааг харуулж байна” гэв. “ЕБС-ийн хүүхдүүд электрон тамхи татах нь ихсээд байна шүү. Эцэг, эхүүд, багш нар ухааруулж хэлэх хэрэгтэй” хэмээн БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаст мэдээлээд буй. Тэгвэл ЕБС-ийн сурагчаас электрон тамхийг ямар шалтгааны улмаас хэрэглэдэг болохыг тодрууллаа. Тэрээр нэрээ нууцлахыг хүсэв.
“Би электрон тамхийг татаад нэг жил болж байна. Аав ээж, ангийн багшаасаа нууж хэрэглэдэг. Энэхүү тамхийг татахаар мансуурах мэдрэмж авдаг. Тэр нь их гоё санагддаг. Бас энгийн тамхи татахтай харьцуулбал зөөлөн тамхины үнэр хувцсанд шингэдэггүй. Электрон тамхины шингэн дуусахаар би дэлгүүр лүү ороод авчихдаг. Зарим газар насанд хүрээгүй байна гээд надад зардаггүй” гэлээ.
Электрон тамхийг олон оронд хориглодог ч манай улсад зөвшөөрдөг
Америк, Япон, Малайз, Орос зэрэг томоохон орнууд электрон тамхи хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг. Үүгээр тус тамхийг худалдаалах, худалдан авах, хэрэглэхийг хоригложээ. Хэрвээ зарж борлуулсан тохиолдолд их хэмжээний торгууль ногдуулахаас гадна ял авах хүртэл хариуцлага тооцдог аж. Харин манай улсад электрон тамхийг тамхины хяналтын тухай хуулиар зохицуулдаг байна. Үүнд тус тамхийг хэрэглэсэн хүнд ямар нэгэн хариуцлага тооцохгүй бөгөөд зөвхөн 21 нас хүрээгүй хүнд худалдах, худалдан борлуулахыг хориглосон байна. Дэлхийн жишиг ийм байхад манай улс ч бас тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж 21 нас хүрээгүй хүн тус тамхийг хэрэглэвэл ямар нэгэн хуулийн хариуцлага үүрүүлдэг байх хэрэгтэй юм.
Сэтгэгдэл бичих