18 хүртэлх насны дөрөв, түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо 8.6 хувиар өсжээ. Улсын хэмжээнд 2021 онд 39.1 мянган өнчин хүүхэд байгаагийн 3.0 мянга (7.6 хувь) нь бүтэн өнчин хүүхэд, 36.1 мянга (92.4 хувь) нь хагас өнчин хүүхэд байна. Нийт өнчин хүүхдийн 3.7 мянга (9.3 хувь) нь 0-4 насны, 9.7 мянга (24.7 хувь) нь 5-9 насны, 14.5 мянга (37.1 хувь) нь 10-14 насны, 4.0 мянга (10.2 хувь) нь 15 насны, 3.6 мянга (9.5 хувь) нь 16 насны, 3.6 мянга (9.2 хувь) нь 17 насны хүүхэд байна. Бүтэн өнчин хүүхдийн тоо 2021 онд өмнөх оноос дөрвөн хүүхдээр хасагдаж, хагас өнчин хүүхэд 1117- гоор нэмэгдсэн










Сэтгэгдэл бичих