Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх аяны дүгнэлт, цаг үеийн мэдээллийн талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Таван Толгой Түлш” компани, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан хэвлэлийн хурал хийлээ. Шахмал түлш хэрэглэдэг иргэд угаартах эрсдэлтэй байна. Тиймээс угаарын хийн талаарх сарын аян зарласан байгаа ажээ.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Пүрэвсүрэн “Түлшээ хэрхэн яаж түлэх үү, угаарын хий мэдрэгчээ хэрхэн яаж ажиллуулах тал дээр иргэд ухамсартай байна. Хайхрамжгүй болгоомжгүй үйлдлээс болж угаартаж байсан. Ихэвчлэн хүүхдүүд ихэнхдээ угаартаж байсан. Тиймээс угаарын эрсдлийг байнга сэрэмжлүүлж байх ёстой.

Энэ жил аяны хүрээнд НИТХ-аас төсөв гаргуулаад 10 гаруй мянган айлын янданг хөөлж өгч байгаа. Тодруулбал, хөгшин настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ганц бие иргэний янданг хөөлж өгч байгаа. Жилд 200-300 иргэн угаарын хийнд өртөж, хордоод байна. Хөдөөнөөс шинээр ирсэн айл өрх угаарын хий мэдрэгчээ аваагүй, шахмал түлш түлж мэдэхгүй байна. Мөн зуухны бүрэн бүтэн байдал аюулгүй байдлаа хангахгүй байгаа юм.Угаартай холбоотой ажлыг зөвхөн 10 дугаар сард хийдэггүй. Угаарын хийн талаар тайвширч болохгүй, угаарын хийг огт гаргахгүй байх зорилготой ажиллаж байна” гэв.











Сэтгэгдэл бичих