Их зохиолч Ф.М Достоевскийн төрсөн өдөр 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд тохиож байна. Энэ өдөр Ф.М Достоевскийн шүтэн бишрэгчид Соён гэгээрлийн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Хүн төрөлхтөн даяараа Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг ёслон тэмдэглэх энэ өдөр “Орфей” театрын зүгээс Оросын шинжлэх ухаан, соёлын төв ( РЦНК)-д “Соён гэгээрлийн өдөрлөг” зохиоx гэж байна.
‘Соён гэгээрлийн өдөрлөг’-ийн хүрээнд:
Ф.М Достоевскийн өвийн тухай эрдэм шинжилгээний бага хурал
Ф.М Достоевскийн “Мөрийчин” номын нээлт (Монсудар хэвлэлийн газар. Орчуулагч Д.Цахилгаан)
Ф.М Достоевскийн тухай уран зургийн үзэсгэлэн зохион байгуулна.
Өдөрлөгт ‘Гэм зэм’ жүжгийн уран бүтээлчид оролцох тул сэтгүүлчид мэдээлэл авах боломжтой.
Энэхүү өдөрлөгтөө бид уран зохиолд хайртай, агуу их Ф.М Достоевскийн уншигч, шүтэн бишрэгч хэн бүхнийг урьж байна.
Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэгчдийг танилцуулахад таатай байна.



Уулзах цаг: 2021.11.11 11:00 АМ
Уулзах газар: РЦНК (Оросын шинжлэх ухаан соёлын төв)











Сэтгэгдэл бичих