• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Үнс хог биш, үйлдвэрлэлийн түүхий эд болно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-09-21
Ангилал: Нийгэм
Угаар мэдрэгчийг нөхөн авах, олгох үйлчилгээ үзүүлэх “Өнтэй өвөлжье” өдөрлөг есдүгээр сарын 11, 12-нд болно

‘Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе’ уриатай ‘Сайжруулсан түлшний цогц хэрэглээ’ гурван сарын аяныг нийслэл Улаанбаатар хотод эхлүүлэв. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын жагсаалтад дээгүүр бичигддэг агаарын бохирдлыг бууруулж, угаар биш, агаар амьсгалдаг болгох зорилго уг аяны урианаас анзаарагдана. Аяны хүрээнд олон ажил, үйлчилгээ хийж хэрэгжүүлнэ. Тэдгээрээс шинэлэг санаачилгыг тодотгон хүргэе. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан ШУТИС-ийн Барилгын инженерийн сургууль, МУИС-ийн лаборатори, Хими технологийн хүрээлэн, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран сайжруулсан шахмал түлшний үнсийг дахин ашиглах боломжийг нарийвчлан судалжээ. Судалгааны дүнд үнсээр явган замын хавтан, замын хашлага, тоосго, блок үйлдвэрлэж болохын дээр ургамлын бордоо болгон ашиглах боломжтойг эрдэмтэд тогтоогоод байгаа юм.

Тэгэхээр энэ жилээс эхлэн үнс үнэлэгдэж, үйлдвэрлэлийн түүхий эд болох нь.  Гэхдээ сайжруулсан шахмал түлшний үнс шүү.  Эх үүсвэр, бүтэц нь тодорхойгүй түүхий нүүрсний үнсийг дахин ашиглаж боловсруулах боломжгүйн дээр  зарим төрлийн үнснээс цацраг идэвхт бодис хүртэл илэрч байж. Харин сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсний хувьд нэг ижил бүтэцтэй учир шигшиж ялгаад, дахин боловсруулах, үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах бүрэн боломжтой ажээ.

Тиймээс үнсийг дахин боловсруулахтай холбоотойгоор гэр хорооллын үнсийг ашиглах стандартыг анх удаа боловсруулжээ. Стандартчилалын байгууллагаар батлуулахад бэлэн болсон стандартын дагуу үнсийг боловсруулна. Нэг шуудай буюу 25 кг шахмал түлшнээс 5-7 кг үнс ялгардаг. Нийслэлийн хэмжээнд 189 мянган өрх айл гал түлж аж төрдөг. Тэдгээр айлууд цөм үнсээ ангилж ялгавал чамгүй хэмжээний үйлдвэрлэлийн түүхий эд гарна. Ялгалгүйгээр бусад хог хаягдалтай хамт шуудайлчихвал төдий хэмжээний баялаг хог болдог гэсэн үг. Тэгэхээр иргэд юун түрүүнд шахмал түлшний үнсээ бусад хог хаягдалтай холихгүйгээр ялган шуудайлж дадах хэрэгтэй байна. Хэрэвзээ нунтаг үнсийг бөөгнөрсөн том ширхэгт үнснээс ялгаад шуудайлчихвал бүр ч дөхөмтэй нь тодорхой. Ялгасан үнсийг тусад нь тээвэрлэж, НҮБ-ын Аж үйлдвэрийн газрын дэмжлэгээр Цагаан даваанд байгуулсан үнсний ландфиллийн байгууламжид нарийвчлан шигшиж, үйлдвэрлэлд шилжүүлэх юм.  Хаашдаа л хаядаг үнсээ тусад нь түлшний шуудайндаа хийж орхивол үнс хог биш, үйлдвэрлэлийн түүхий эд болно. Үнс ингэж л үнэд орох юм байна.

Previous Post

ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛНЭ

Next Post

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсын Ерөнхийлөгч Андрей Дудатай уулзлаа

Next Post
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсын Ерөнхийлөгч Андрей Дудатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсын Ерөнхийлөгч Андрей Дудатай уулзлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр зам хаах байршлууд

Өнөөдөр зам хаах байршлууд

2026-06-01
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 13 хэм дулаан, бороо орно

2026-06-01
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.