• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХОМ: Э.Бат-Үүл, Э.Батшугар, Б.Гарамгайбаатар нар А.Отгонбаатраас ядуу болж жүжиглэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-09-20
Ангилал: Тод мэдээ, Улс төр
ХОМ: Э.Бат-Үүл, Э.Батшугар, Б.Гарамгайбаатар нар А.Отгонбаатраас ядуу болж жүжиглэв

УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуулийн сурталчилгааны ажил үргэлжилж байна. Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт 14 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Тэгвэл нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.

Э.БАТШУГАР 162 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ, ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ

УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар нь нийт 92.6 сая төгрөгийн жилийн орлоготой бөгөөд гэр бүлийн нийт орлого нь 704 сая төгрөг аж. Тэрбээр 100 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай бөгөөд бусад нэр дэвшигчдээсээ хамгийн олон компанид хувьцаа эзэмшдэг юм байна.

Тодруулбал тэрбээр “Эскон” ХХК, “Хаттан интернейшнл Монголиа” ХХК, “Миллнниум капитал интернейшнл” ХХК, “Милленниум энтертэйнмент” ХХК, “Момиэд” ХХК, “Милленниум финанс” ХХК, “Содмаргад” ХХК, “ЗГМС” ХХК, “Засгийн мэдээ” ХХК, “ЗМС” ХХК, “Эс Си Эн Майнинг” ХХК, “Рескон” ХХК, “Мщдиахолдинг” ХХК, “Ремиф технложис” ХХК, “Эрчим хүч түгээх сүлжээ” ХХК, “Монсамил” ХХК, “Монфарм трейд” ХХК-ны хувьцаа эзэмшигч гэгддэг.

Мөн тэрбээр 236 сая төгрөгөөр үнэлэгдэх туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200 маркийн нэг автомашин, Yamaha, Yamaha fzr 400 загварын нэг мотоциклтой аж. Түүнчлэн 162 сая төгрөгийн хадгаламжтай, хоёр тэрбум төгрөгийн зээлтэй юм байна.

ХАМГИЙН БАГА ОРЛОГОТОЙ НЬ Э.БАТ-ҮҮЛ

Ардчилсан намаас нэр дэвшигч хотын мээр асан Э.Бат-Үүл бусад нэр дэвшигчээсээ хамгийн “даруухан” амьдарч байгаа нэгэн гэдэг нь түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харагдаж байна.

Тодруулбал, тэрбээр 1.2 сая төгрөгийн жилийн орлоготой бөгөөд 10 сая төгрөгөөр үнэлэгдэх таван адуутай юм байна. Түүнчлэн тэрбээр 2020 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ орон сууцгүй, 20 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлжээ. Харин туулах чадвар өндөртэй нэг жийп автомашинтай, 1.4 сая төгрөгийн хадгаламжтай аж. Мөн тэрбээр 34 сая төгрөгийн авлагатай юм байна.

ХАЛААДТАЙ ЖАГСАГЧ А.ОТГОНБААТАР 115 сая төгрөгийн жилийн орлоготой

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар 115 сая төгрөгийн жилийн орлоготой 250 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай 147 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашинтай аж.

Тэрбээр 48 сая төгрөгөөр үнэлэгдэх 500 хоньтой 122 сая төгрөгийн үнэт эдлэлтэй 45 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүнчлэн “Сэргэлт” ХХК-нд 90 хувийн хувьцаа эзэмшдэг аж.

ХҮН-ЫН Б.НАЙДАЛАА 620 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦТАЙ

Хөдөлмөрийн үндэсний намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Б.Найдалаагийн жилийн орлого 158 сая төгрөг бөгөөд 620 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн хоёр орон сууцтай юм байна.

Тэрбээр 90 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашинтай, 180 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй гэдгээ 2020 оны хөрөнгө орлоготоо мэдүүлсэн байна. Мөн 41 сая төгрөгийн хадгаламжтай, 361 сая төгрөгийн өртэй ажээ.

Б.ГАРАМГАЙБААТАР НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛАГАТАЙ

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Гарамгайбаатарын жилийн орлого 12 сая төгрөг 60 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг автомашинтай аж.

Тэрбээр 2.9 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд нэр тэрбум төгрөгийн авлагатай гэжээ.

М.ЧИНГИСХААН 33 САЯ ТӨГРӨГИЙН ХУРДАН УДМЫН АДУУТАЙ

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшиж буй М.Чингисхаан жилийн 10 сая төгрөгийн орлоготой, 33 сая төгрөгийн үнэ бүхий нэг гэртээ хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн 99 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 33 сая төгрөгийн үнэ бүхий нэг хурдан удмын адуутай гэжээ.

 

Previous Post

Үнэн ба Зөв намын дарга 600 сая төгрөгийн хөрөнгөтэй, 360 сая төгрөгийн орлоготой, Lexus 570 хөлөглөдөг

Next Post

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож байна

Next Post
Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож байна

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

2026-05-26
21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

2026-05-26
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-26
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-26
2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.