• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Боксын холбоо: Э.Цэндбаатарын согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдэлд хариуцлага тооцож шигшээгээс хассан

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-09-09
Ангилал: Нийгэм
Боксын холбоо: Э.Цэндбаатарын согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдэлд хариуцлага тооцож шигшээгээс хассан

Боксын ОУХМ, МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 05-ны шөнө Боксын холбооны их хурлын дараа бусадтайгаа наргиж яваад бусдад зодуулсан гэх мэдээлэл гарсан билээ. Гэвч тэрээр дараа нь цагдаад ярьснаа үгүйсгэсэн, Боксын холбоо энэ асуудалд нь хариуцлага тооцон шигшээ багаас хөөж, ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээс хассан гэх мэдээлэл тараад буй. Боксын холбооноос өнөөдөр дээрх асуудлаар мэдээлэл хийлээ.

 Холбооны ЕНБД Э.Сайнбилэг “Манай холбоо шинээр зохион байгуулагдаад хэдхэн хонож байгаа ч УЗ-ийн хурал хоёр удаа хуралдаад байна. Холбооны ерөнхийлөгчөөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сонгогдсон. Бид шинэ боксын холбоо маань юуны түрүүнд сахилга бат, хууль журмыг чанд биелүүлэх зарчмыг мөрдөж ажиллана.

УЗ-ийн хурал өчигдөр цахимаар болж дөрвөн шийдвэр гаргалаа.

  • ДАШТ-ий сорилго тэмцээний удирдамжийг Б.Атарбаярын санал болгосноор баталсугай
  • Сорилго тэмцээнд шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг томилсугай
  • Сорилго тэмцээний төсвийг Э.Сайнбилэгийн тогтоосноор баталсугай
  • Сахилгын зөрчил удаа дараа гаргасан МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хассугай гэсэн шийдвэр гарсан” гэв.

Э.Цэндбаатартай холбоотой шийдвэрийн талаар дасгалжуулагч Ж.Энхтөр “Манай боксчид эртнээсээ хатуу чанд сахилга баттай. Бид чухал тэмцээнд бэлтгэж, сорилгоо хийх гэж байна. Гэтэл ийм үед алдаа гаргаж байгаа нь зохимжгүй гэж үзсэн. Гавьяат томчуудад нь юм хэлж чадахгүй мөртлөө бага залуу хүүхдүүдийг загнаад байж таарахгүй. Өмнө нь ийм байсан, сүүлийн хэдэн жил энэ байдал нэлээд алдагдсан юм байна гэж харлаа. Цаашид ийм байж болохгүй” гэв.

МУХБ, МУГГТ Э.Бадар-Ууган “Э.Цэндбаатарын үйлдэл цагдаагийн байгууллагад шалгагдаад явж байгаа. Холбоо, шигшээ баг зөвхөн хариуцлага алдаж шөнийн 02.00 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг зөрчилд л хариуцлага тооцож байгаа” хэмээн мэдэгдсэнээр хэвлэлийн бага хурал өндөрлөлөө.

Previous Post

Цавчаатай эвлэрээгүй Н.Уртнасан харин ч урт настай сайд байж мэднэ

Next Post

Иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна

Next Post
Иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна

Иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

2026-08-07
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-07
Өнөөдөр тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-07
Наршилтаас сэргийлэх зөвлөмж

Улаанбаатарт +30 градус дулаан байна

2026-08-07
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

2026-08-06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-08-06
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 29 хэм дулаан байна

2026-08-06
Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

2026-08-05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

2026-08-05
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.