• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цавчаатай эвлэрээгүй Н.Уртнасан харин ч урт настай сайд байж мэднэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-09-09
Ангилал: Нийгэм, Улс төр
Цавчаатай эвлэрээгүй Н.Уртнасан харин ч урт настай сайд байж мэднэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг хэвлэл, сошлоор нэлээн хэдэн сар гөвлөө. Төрийн сайд, улс төрийн томилгоот албан тушаал хашиж байгаа хүний хувьд сайн үг сонсох нь угаасаа ховор, ихэвчлэн зад шүүмжлүүлнэ. Гэхдээ эрүүл шүүмжлэл бол салбарын бодлого, яамны ажил дээр төвлөрч өрнөдөг. Харин Н.Уртнасан сайд руу түүний өмссөн хувцас, бие хүний зан төлөв, хүйсээр нь ялгаварлах хандлагатай арга ядсан, бохир аргаар баахан дайрав.

Хамгийн сүүлд нь одоогийн Засгийн газраас Н.Уртнасан сайдыг өнөөдөр огцруулна гэж хүртэл сум тавьж байх жишээтэй. Сайд Н.Уртнасан огцорсонгүй, огцрохгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2019-2000 онд орсон аудитын шалтгалтын дүнг Н.Уртнасанд наах гэж оролдоод бүтэлгүйтлээ. Тухайн шалгалт хийсэн үед Н.Уртнасан сайдаар томилогдоогүй байсан тул төсвийн сахилга бат алдсан гэсэн гүтгэлэг нэг ч алхалгүй няцаагдав.

Энэ яаманд Зайсангийн газар гэдэг шиг “Ховор ан”-гийн зөвшөөрөл гэх тусгай кодлогдсон унацтай бизнес цэцэглээд удаж байгааг хүн бүр мэднэ. Ар өврийн хаалгаар нэвтрүүлдэг, авлига, шан харамж хардаг, монополь байдал үүсгэдэг гээд олон жил Байгаль орчны, яамыг муухай харагдуулдаг сэдвүүдийн нэг. Олон ч хүн үүнээс болж дээлээ нөмөрсөн. Сайд Н.Уртнасан ховор ангийн зөвшөөрөл олгох үйл явцыг эхнээс нь авахуулаад дуустал шилэн болгох шийдвэр гаргачихаж. Нууж хулгайлах боломжгүй, бүгд ил тод болно гэсэн үг шүү дээ.

Цавчааг нь тас цавчиж хаясанд ховор ангаар хоол залгуулдаг байсан хэсэг бүлэг хүн Н.Уртнасанг дотроос нь ч, гаднаас нь элэгдээд байгаа хэрэг л дээ. Ер нь иймэрхүү аргаар амьдрагсдын эрх ашиг хөндөгдөөд эхлэхээр сайд руугаа ноцдог, огцрох гэж байна гэх мэссэж түгээдэг хар технологийг монголчууд таньдаг болчихсон. Ховор ангийн зөвшөөрлийг бизнес болгочихсон эрчүүд л эмэгтэй сайдад эр бяраа үзүүлэх гэж хөгөө чирч байгаа хэрэг. Энэ бүхэнтэй эвлэрч суулгүй тэмцэж чадаж байгаа Н.Уртнасан харин ч урт настай сайд байж мэднэ.

Н.Уртнасан сайд дахиад ч олон хүний эгдүүг хүргэх нь тодорхой болсон. Аль 2013 он дээр гацчихсан маш олон нормативуудыг шинэчилж, цөлжилттэй бодитоор тэмцэж, хуш модны самарт эзэн суусан цөөн компанийн монополийг зад татаж, газрын гүний ус үйлдвэрлэлд ашиглаж байгаа уул уурхайн компаниудад гадаргын усны нөөц бүрдүүлэх, ашиглахыг санал болгох гээд галтай олон бодлогын шийдвэр гаргана. Үүнд нь нэг хэсэг нь дургүйцэх ч хожмоо бол зоригтой шийдэл байсан гэж нийтэд тодоор үнэлэгдэнэ.

Previous Post

22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ-ээс гаргажээ

Next Post

Боксын холбоо: Э.Цэндбаатарын согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдэлд хариуцлага тооцож шигшээгээс хассан

Next Post
Боксын холбоо: Э.Цэндбаатарын согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдэлд хариуцлага тооцож шигшээгээс хассан

Боксын холбоо: Э.Цэндбаатарын согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдэлд хариуцлага тооцож шигшээгээс хассан

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

2026-08-07
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-07
Өнөөдөр тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-07
Наршилтаас сэргийлэх зөвлөмж

Улаанбаатарт +30 градус дулаан байна

2026-08-07
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

2026-08-06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-08-06
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 29 хэм дулаан байна

2026-08-06
Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

2026-08-05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

2026-08-05
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.