• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Энэ сарын 28,29-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-08-20
Ангилал: Нийгэм
Энэ сарын 28,29-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүрийн өдийд амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулдаг. Тэгвэл энэ удаа наймдугаар сарын 28, 29-нд тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийхээр боллоо. Тухайлбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.  

Мөн энэ үеэр буюу наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм.  Тодруулбал, Голомт банкны өмнөх талбай, Улсын их дэлгүүрийн талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу үзэсгэлэн, худалдаа зохион байгуулна. Ингэхдээ аж ахуйн нэгж, иргэдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд зөвхөн хог, цэвэрлэгээний хураамж авах юм. Түүнчлэн халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай Түр журам боловсруулна. Үзэсгэлэн, худалдаанд оролцох иргэд, аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүд хамтран зохион байгуулна.

Previous Post

Саид Моллай ‘ЭКО МАШИН’ ХХК надад хуучин машин өгсөн гомдолтой байна гэжээ

Next Post

Англи хэлний шалгалтад 16 хүн 100 оноо авчээ

Next Post
Англи хэлний шалгалтад 16 хүн 100 оноо авчээ

Англи хэлний шалгалтад 16 хүн 100 оноо авчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

2026-11-23
Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

2026-11-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Пүрэв гарагт бүх нийтээр амарна

2026-11-23
Бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр санхүүжилтийн суваг нээх хуулийн төсөл өргөн барилаа

Бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр санхүүжилтийн суваг нээх хуулийн төсөл өргөн барилаа

2026-11-23
Монгол, Солонгос харилцан хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд анхаарна

Монгол, Солонгос харилцан хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд анхаарна

2026-11-23
Төсвийн задаргааг ил болгох асуудлаар Н.Амаржин нийтийн өргөдөл санаачилж, 100 мянган гарын үсэг цуглуулж эхэллээ

Төсвийн задаргааг ил болгох асуудлаар Н.Амаржин нийтийн өргөдөл санаачилж, 100 мянган гарын үсэг цуглуулж эхэллээ

2026-11-23
Эрүүл мэндийн салбарын томилгоо, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг АТГ шалгажээ

Эрүүл мэндийн салбарын томилгоо, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг АТГ шалгажээ

2026-11-23
Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Ш.Энхийн-Од сонгогджээ

Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Ш.Энхийн-Од сонгогджээ

2026-11-23
“Өвлийн идэш-2026” арга хэмжээ Лхагва гарагт эхэлж иргэдэд мах, сүү, цагаан идээ худалдаална

“Өвлийн идэш-2026” арга хэмжээ Лхагва гарагт эхэлж иргэдэд мах, сүү, цагаан идээ худалдаална

2026-11-23
Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

2026-11-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.