Өнөөдөр буюу долдугаар сарын 22-ны өглөөний 09:12 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 5,2 магнитын хүчтэй газар хөдөллөө.
Уг Чичиргээ Ерөө сумаас урагш 49 километрт голомтолсон бөгөөд түүнээс үүдэлтэй чичиргээ орон нутаг, Улаанбаатар хотод мэдрэгджээ.
Энэ талаар Шинжлэх ухаан, одон орон геофизикийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан н.Дөлгөөнөөс тодрууллаа.
“Өглөө 09:12 цагт 5.2 магнитын хүчтэй газар хөдөлсөн. Уг газар хөдлөлтөөс улбаатай чичирхийлэл нийслэлийн иргэдэд мэдрэгдсэн. Нийслэлд хэдэн магнитын хүчтэй мэдрэгдсэн талаар одоогоор мэдээлэх боломжгүй байна. Он гарснаас хойш Сэлэнгэ аймагт энэ хэмжээний хүчтэй газар хөдлөлт болоогүй. Харин Монгол орны газар нутаг дэвсгэр дээр 480 гаруй хүнд мэдрэгдэхүйц газар хөдлөлт болсон. Үүний олонх нь буюу 340 нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн” гэлээ.
Сэтгэгдэл бичих