• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Миний мэдэх ‘ҮҮРЭЭ’

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-07-21
Ангилал: Урлаг
Миний мэдэх ‘ҮҮРЭЭ’

Наад дуун дээр чинь эмэгтэй дахилттай байвал гоё гээд найруулагч Болд бидний дуун дээр дахилтын үг санаачлаад бичиж байлаа.
Хамтдаа байхад харц чинь жаргалтай
Хайрын үгээ шивнэх чинь учиртай… гээд.
Ингээд л бид “Жаргалтай харц” дууныхаа үглэх хэсгийг биччихээд, эмэгтэй дахилтаа нэмж зохиогоод тохирох дуучнаа сонгож чадахгүй явж байсан үе. Биднийг ид дуулж эхэлж байх үед хип хоп дууны дахилт нь гоё байвал хүнд маш хурдан хүрдэг байсан болохоор дуучнаа сонгох нь чухал байлаа л даа.


Анх Үүрээг өөр хамтлагуудын дууны дахилт дуулчихсан байхыг нь сонсож байсан. AxeGL “Чиний амьдралд би” гээд дууг сонсоод эвлэгхэн, хөөрхөн хоолойтой охин байна гээд бид ярилцаж байлаа. Ингээд л Үүрээгээр “Жаргалтай харц”-ынхаа дахилтыг дуулуулахаар болоод ФМ 102.5-ийн дэргэдэх Ямаха дижитал студи дээр аранжировкаа Аранза ахаар хийлгээд дуугаа бичүүлж байсан.
Тэр үеэс Үүрээтэй ойртож танилцаад, дараагийн дуунууд дээрээ дахилтаа дуулуулна гээд тохироод… Дараа нь “Болзоондоо” гээд дуу маань олонд хүрсэн.
“Болзоо учралын цаг ирэв үү
Бодол хүсэл минь чамд итгэв үү
Үдшийн болзоонд намайг дуудаа юу.. гээд гуравхан мөр дахилт олон хүний хуучны дурсамжийг сэдрээх байх…
Дараа нь “Бороонд би” дууныхаа дахилтыг дуулуулахаар байсан чинь Үүрээ маань ICE TOP-ын хэд хэдэн дуун дээр хамтраад бараг гишүүн нь шахуу болчихсон байсан болохоор больсон. Хоорондоо уран бүтээлээрээ өрсөлдөж байгаа хамтлагууд болохоор адилхан хүнээр дахилт дуулуулахгүй, өөр хоолой гаргая гээд өөр хүн сонгож байлаа.


Хамгийн анх бид Үүрээг аймар англи хэлтэй, лаг охин байна гэж бодож байсан. Тэр нь их учиртай. “Жаргалтай харц”-ыг бичүүлж байхад Үүрээ студи дээр нэг гадаад охин дагуулж ирдэг байсан юм. Тэр охин нь Марфа гээд гадаад охин. Бид нартай нэг их дуугарахгүй, Үүрээ тэр хоёр л хоорондоо юм яриад л, нийлээд яваад байсан юм. Гадаад охин Үүрээ хоёр юм яриад л хамт яваад байхаар нь Үүрээг англиар ус цас, лаг охин юм байна гээд л бодож байсан. Тэгсэн чинь Үүрээ лаг англи хэлтэй биш нөгөө охин нь аймар Монголоор ярьдаг хүн байсан байна лээ хэхэ.
Тэр цагаас хойш Үүрээтэйгээ олон ч жил нөхөрлөж байна. Уран бүтээл дээр хамт ажиллаж байхад хувийн хариуцлага, сахилга бат сайн, буруу зүйлээс өөрийгөө хол байлгаж чаддаг, чадвартай сайн дуучин санагддаг даа. Манай эхнэрийн багын найз байсныг нь сүүлд мэдээд бүр ч дотно болж, сайн ээж, сайн гэргий сайн найз байж чаддагийг нь мэдэрсэн.


Сонирхуулахад, Үүрээ маань хит дуунуудаараа collection клип хийж байгаа. Жаргалтай харц, Ирээд буцсан хайр, Энэ миний хайр, Чиний амьдралд би, Сарнай цэцэг, Уйлах эрхгүй хайр, Жаргал даахгүйн зовлон гээд л олон хит дуу бий дээ. Найзынхаа ажил төрөл уран бүтээлд өндөр амжилт хүсье.
Монголын Танхай репчин ЗОЛОО

Previous Post

С.АМАРСАЙХАН: Наймдугаар сарын 1 гэхэд иргэдийг гаднаас эм, тариа авчир гэж явуулдаг нэг ч эмнэлэг байх ёсгүй

Next Post

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд газар хөдлөлт болж Нийслэлийн иргэдийг цочpooлoo

Next Post
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд газар хөдлөлт болж Нийслэлийн иргэдийг цочpooлoo

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд газар хөдлөлт болж Нийслэлийн иргэдийг цочpooлoo

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2026 оны “Элсэлтийн шалгалт“-ын суудлын хуваарь гарчээ

2026 оны “Элсэлтийн шалгалт“-ын суудлын хуваарь гарчээ

2026-06-11
НӨАТ-ын сугалааны тохирол 6-р сарын 17-ны 13:00 цагт явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 6-р сарын 17-ны 13:00 цагт явагдана

2026-06-11
Сэлбэ голын тохижилтын ажил санхүүжилтгүй болж зогсжээ

Сэлбэ голын тохижилтын ажил санхүүжилтгүй болж зогсжээ

2026-06-11
Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна

2026-06-11
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-11
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-11
3 настай дагавар хүүгээ хүчирхийлж хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

3 настай дагавар хүүгээ хүчирхийлж хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

2026-06-10
“ЭКСПО 2027 БЕЛГРАД” үзэсгэлэнд Монгол улс шинэ өнгө төрхөөр оролцож, Европын жуулчдыг татахыг зорьж байна

“ЭКСПО 2027 БЕЛГРАД” үзэсгэлэнд Монгол улс шинэ өнгө төрхөөр оролцож, Европын жуулчдыг татахыг зорьж байна

2026-06-10
Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно

Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно

2026-06-10
Батлан хамгаалахын сайдын дэргэд “Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл”-ийг байгууллаа

Батлан хамгаалахын сайдын дэргэд “Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл”-ийг байгууллаа

2026-06-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.