• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сүм хийдийн үүд хаалга хаалттай хэвээр байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-05-25
Ангилал: Нийгэм
Сүм хийдийн үүд хаалга хаалттай хэвээр байна

Нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үе шаттайгаар бууруулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараатайгаар нээж эхэлсэн.  Одоогоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийт 89 салбарын 80-ыг нээжээ. Үйл ажиллагаа нь нээгдсэн салбарын байгууллагууд УОК-оос гаргасан журмын дагуу ажиллаж байгаа юм.  Харин сүм хийдүүдийн үйл ажиллагааг нээгээгүй байна.

СҮСЭГТЭН ОЛНЫГ ХИЙДЭД ЦУГЛУУЛАХГҮЙ Ч СҮМ ХИЙДҮҮД ХУРАЛ НОМОО ХУРЖ БАЙНА

Халдвар тархах эрсдэлтэй салбарын жагсаалтад шашны сүм хийдүүд багтсан. Тиймээс хөл хорионы хугацаанд шашны сүм хийдүүд иргэд, сүсэгтэн олныг хүлээж авахгүйгээр үйл ажиллагаагаа цахимд шилжүүлээд буй юм.

Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Тавдугаар сарын 22-нд сүм хийдүүдийг нээх болов уу гэж харсан боловч нээсэнгүй. Манай хийд гаднаас сүсэгтэн оруулахгүй байгаа. Харин шашин номын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх чиглэлээр ажиллаж байна. Учир нь цар тахлаас үүдэн олон хүн амь насаа алдаж байна шүү дээ. Иймээс лам хуврагууд маань хурал, номоо тасалдуулахгүй хурж байгаа.  Лам хуврагууд хийдээсээ гарахгүй, нийгмийн харилцаа үүсгэхгүй байхыг шаардлага хийдийн зүгээс тавьж байна.  УОК-оос сүм, хийдийг нээвэл халдвар хамгааллын дэглэмийг сахиад, сүсэгтэн олноо хүлээн авна. Гандантэгчэнлин хийд үйл ажиллагаагаа цахимд шилжүүлсэн. Иргэдийн мэдээллийг утсаар авч, зориулсан номыг нь хурж, түүнийг нь шууд дамжуулан хүргэж байна” гэлээ.

ШАШНЫ ЗАН ҮЙЛ, СҮМ, ХИЙД, МӨРГӨЛИЙН ГАЗРУУД ЭРСДЭЛТЭЙ ХЭВЭЭР БАЙНА

Монголд будда, христ, ислам, бахай, бөө мөргөл, мүүн, протестант, католик, лалын шашны урсгал чиглэлийн 350 гаруй сvм, хийд ажиллаж байна гэх албан бус тоон мэдээлэл бий. Түүнээс 130 орчим нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байна. Тэгвэл үйл ажиллагаа нь хязгаарлагдсан, тэр тусмаа сүсэгтэн олны зорин очдог шашны сүм, хийдийн үйл ажиллагааг хэзээ нээх талаар

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзоригоос тодруулсан юм. Тэрбээр “Шашны сүм хийдийн үйл ажиллагааг эрсдэлтэй гэж үзэж байгаа. Зургадугаар сарын 2-нд хязгаарлагдсан салбаруудад дахин эрсдэлийн үнэлгээ хийнэ. Тухайн үеийн халдварын нөхцөл байдал, вакцины үр нөлөө зэргийг ажиглаж эрсдэлийн үнэлгээг хийсний дараа ямар салбарын үйл ажиллагааг нээх боломжтой вэ гэдгийг шийдвэрлэх юм. Одоогоор 9 төрлийн үйл ажиллагааг хориглосон хэвээр байгаа” гэлээ.

Одоогоор дараах есөн төрлийн үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байгаа юм. Үүнд:

  • -Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  • -Бүх төрлийн баар
  • -Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  • -Цахим ба автомат тоглоомын газар
  • -Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
  • -Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб
  • -Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • -Хурим найр, цайллага, хүлээн авалт
  • -Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ багтаж буй юм.
Previous Post

Шадар сайд Дундговь аймагт ажиллалаа

Next Post

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг шинэчлэхээр 25 удаа тендер зарласан ч компаниуд сонирхдоггүй байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

2026-08-01
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-01
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

2026-07-30
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-30
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр

2026-07-30
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

2026-07-30
Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

2026-07-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.