• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-05-03
Ангилал: Нийгэм
Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.

Өнгөрсөн жил дэлхий даяар  “Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй” сэдвээр тэмдэглэж байсан бол 2021 онд  ЮНЕСКО-гоос “Мэдээ-нийтийн сайн сайхны төлөө”” сэдвийг сонгожээ. Улмаар дараах гурван агуулгыг онцлон улс орнуудын төр засагт сануулж буй. Үүнд;

Хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх алхмууд;
Цахим бизнесийн орчны нээлттэй, тунгалаг тогтолцоог сайжруулах;
Мэдээллийн боловсролыг сайжруулах замаар олон нийт сэтгүүл зүйг нийтийн сайн сайхны төлөө үйлчилдэг болохыг ухааран үнэлж, улмаар хамгаалдаг, шаарддаг болох нөхцөлийг хангах нь бүх улс орнуудад хамаарах хойшлуулашгүй уриа дуудлага болохыг уриаллаа.

Хэвлэлийн эрх чөлөөний өдөр угтан “Хил хязгааргүй сурвалжлагчид” ТББ 180 улс орныг хамруулсан жил тутмын хэвлэлийн эрх чөлөөний индекс үзүүлэлтээ танилцуулдаг уламжлалтай.  Өнгөрсөн нэг жилийн хугацаанд  цар тахлын нөлөөгөөр дэлхий даяар хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд шахалт үзүүлэх явдал нэмэгдэн “Хэвлэлийн эрх чөлөө “сайн” гэж үнэлэгдэх боломжтой орнуудын тоо буурчээ. Нийт 180 орноос 73 улсад бие даасан сэтгүүл зүйн үйл ажиллагааг бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар хориглосон бол  59 улсад олон нийтийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд шахалт үзүүлсэн гэж шинжээчид онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн олон улс оронд коронавируст цар тахалтай тэмцэх нэрийдлээр сэтгүүлчдийн үйл ажиллагаа хязгаарлагдсаныг илтгэлд дурдсан ажээ. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 68 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Previous Post

УОК: Ирэх бямба гарагаас хөл хориог сулруулна

Next Post

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийж эхэллээ

Next Post
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийж эхэллээ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийж эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь

2026-07-28
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

2026-07-28
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-07-28
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Улаанбаататарт бага зэргийн борооотой +30 градус дулаан

2026-07-28
22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

2026-07-27
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-07-27
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороотой

2026-07-27
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.