• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Энэтхэгийн тариаланчид бослого гаргаж, Цагдаа нар нь дийлхээ байжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-27
Ангилал: Дэлхий
Энэтхэгийн тариаланчид бослого гаргаж, Цагдаа нар нь дийлхээ байжээ

Энэтхэг даяар өчигдөр (2021.01.26) “Republic Day” буюу улс тунхагласны баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн. Тус улс нь 1950 оны энэ өдөр Үндсэн хуулиа баталсан. Түүнээс хойш жил бүр уг баярыг улс нийтээрээ тэмдэглэдэг болжээ. Харин нийслэл Дели хотод үндэсний хэмжээний хамгийн том баяр нь уурссан тариаланчдын эсэргүүцлийн өдөр болж хувирсан байна.

Трактор хөлөглөсөн олон мянган тариаланч цагдаа нарын бүслэлтийг сэтэлж, Дели хотын алдарт Улаан цайзыг эзлэн, эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлжээ. Тэд өнгөрсөн есдүгээр сард баталсан хөдөө аж ахуйн шинэчлэлийн тухай хуулийг эсэргүүцэж байгаа юм. Засгийн газрын шинэ шийдвэр нь тариаланчдыг чөлөөлөх гэсэн нэрийн дор тэдний хүртэх ашгийг багасгасан хэмээн үзсэн тариаланчид арваннэгдүгээр сараас хойш хуулийн төслийг эсэргүүцэж, нийслэлийн гадна жагссан бөгөөд өчигдөр ийнхүү тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, Дели хот руу нэвтэрсэн байна.

Хөдөө аж ахуйн шинэчлэлийн хуулийн тухай

Энэтхэгийн нийт ажиллах хүчний 40 гаруй хувь нь хөдөө аж ахуй эрхэлдэг гэж Дэлхийн банкны тайланд дурджээ. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн тариаланч өрхүүдийн орлого буурсаар байгаа юм. Шинэ хууль газар тариалангийн томоохон корпораци, компаниудад давуу тал олгож, бүтээгдэхүүний үнэ буурах, хувиараа газар тариалан эрхлэгчид яваандаа тариан талбай, газраа ч алдахад хүрч магадгүй гэж жагсагчид үзэж байна. Энэтхэгийн нийт хүн амын бараг 60 хувь нь газар тариалангийн салбартай уялдаатай ажил хийж, амьдарлаа залгуулдаг байна. Тиймээс ч тариаланчдын эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжих иргэдийн тоо нэмэгдэж байгаа юм.

Энэтхэгийн Засгийн газраас энэхүү хууль нь газар тариалангийн салбарт үгүйлэгдэж буй өөрчлөлт, шинэчлэлтийг бий болгох, мөн хувийн хөрөнгө оруулалтаар бүтээмжээ нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ илүү чөлөөт зах зээлийн зарчмаар худалдаалах боломжийг тариаланчдад олгож байгаа гэсэн байр суурь илэрхийлж байна. Мөн уг хууль нь үр тарианы үнийг чөлөөлөх агуулгатай байгаа нь тариаланчдын бухимдлыг төрүүлж буй бөгөөд тэд Засгийн газар үр тарианы үнийн доод хэмжээг тогтоож өгдөг одоогийн тогтолцоог хэвээр үлдээхийг хүсч байгаа юм. Тариаланчид уг хуулийг “цаазын тогтоол”-той зүйрлэж байгаа аж.

Тус улсад цар тахлын улмаас иргэдийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон учир жагсагчид нийслэл рүү нэвтрэхгүй хуулийн байгууллагаас өгсөн тодорхой журмын дагуу, Улс тунхагласны баярын үйл ажиллагааг тасалдуулахгүй гэсэн нөхцөлтэй хотын гадна тайван жагсаал хийх эрхтэй байв. Гэсэн ч байдал хяналтаас гарч, жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, эмх замбараагүй байдал үүссэн байна. Энэ үеэр нэг тариаланч нас барж, олон арван хүн гэмтэж бэртжээ. Тэдгээрийн 80 орчим нь цагдаагийн албан хаагч байв.

Энэ удаагийн эсэргүүцлийн хөдөлгөөн 2014 оноос хойш тус улсыг удирдаж буй Ерөнхий сайд Нарендра Модигийн засагтай тулгарч буй хамгийн том сорилт боллоо гэж судлаачид дүгнэж байна.

Хамгийн ширүүн мөргөлдөөн Дели хотын төв рүү явах замд байрладаг ITO метроны уулзварын ойролцоо болжээ. Бичлэг дээр тариаланчид цагдаа нар руу мод, төмөр хашлагаар түрэн дайрч байгаа нь бичигдсэн бол цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч хий, цахилгаан бороохой ашиглажээ. Мөн жагсагчид Улаан цайзын бүслэлтийг сэтэлж, орой дээр нь гарч, уухай хашгирч байгаа дүр зураг хэвлэлийнхний дуранд буусан байна. Нөхцөл байдал хүндэрсэн тул Дели хотын зарим хэсэгт гар утасны болон интернэт үйлчилгээг түр хугацаагаар зогсоож, зарим метроны буудлуудыг хааж, цэргийн нэмэлт хүч байрлуулж жагсаалыг намжаажээ. Харин жагсагчид бүх зүйл ингээд дуусахгүй, цаашид улам хүчтэй эсэргүүцэх болно гэдгээ илэрхийлсэн байна.

Улаан цайзын тухай

Улаан элсэн чулуугаар баригдсан энэхүү асар том цайзыг 17-р зууны эхэн үед Моголын эзэн хаан Шах Жахан барьсан бөгөөд 1857 он хүртэл Энэтхэгийг британичууд удирдаж эхлэх хүртэл Моголын засаглалын төв байжээ. Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру 1947 оны наймдугаар сарын 16-нд Их Британиас салж, тусгаар тогтнолоо тунхагласны дараа цайзын оройд төрийн далбаагаа залсан байдаг. Энэхүү цайз 2007 онд Юнескогийн дэлхийн өвд бүртгүүлсэн түүхэн дурсгалт газар юм.

Previous Post

С.Ганбаатар өнгөрсөн шөнө яаралтай эмнэлэгт хүргэгдлээ

Next Post

20 долларын дэвсгэртийн нүүрийг ‘африк-америк’ гаралтай эмэгтэйн зургаар солино

Next Post
20 долларын дэвсгэртийн нүүрийг ‘африк-америк’ гаралтай эмэгтэйн зургаар солино

20 долларын дэвсгэртийн нүүрийг 'африк-америк' гаралтай эмэгтэйн зургаар солино

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 хэмийн хүйтэн багавтар үүлтэй, цас орохгүй

2026-11-21
Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

2026-11-20
Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

2026-11-20
128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

2026-11-20
Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

2026-11-20
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

2026-11-20
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

2026-11-20
АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

2026-11-20
Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

2026-11-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.