• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

13 САЯ ТӨГРӨГИЙН шагналын сантай ‘Хогоо ангилдаг СӨХ’ уралдаан зарлажээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-21
Ангилал: Нийгэм
13 САЯ ТӨГРӨГИЙН шагналын сантай ‘Хогоо ангилдаг СӨХ’ уралдаан зарлажээ

Хог хаягдлын тухай хууль, Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам болон Нийслэлийн Засаг даргын ‘Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшүүлэх тухай’ А/1067 тоот захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ‘Хогоо Ангилах Хөдөлгөөн’-ийг өрнүүлж байгаа бөгөөд Сууц өмчлөгчдийн холбоодын дунд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшүүлэх зорилгоор 13,200,000 төгрөгний шагналын сан бүхий болзолт уралдааныг зарлаж байна.

Хамрах хүрээ: Улаанбаатар хотын Сууц өмчлөгчдийн холбоод (СӨХ)

Хугацаа: 2021 оны 1-р сарын 20-оос 2-р сарын 20

Шалгаруулалтад орох сонирхолтой СӨХ-үүд дараах болзлыг хангаж материалыг ирүүлнэ.

Бичиг баримт (60 оноо). Доорх бичиг баримтыг [email protected] хаягаар илгээнэ үү.

1. Оршин суугчид хогоо ангилахыг дэмжсэн баталгаа бүхий баримтууд (10 оноо)

2. Оршин суугчид болон нийт өрхийн тоо (5 оноо)

3. Одоогийн хог ачих цэгийн нөхцөл байдал (5 оноо)

4. СӨХ-ын цэвэрлэгээ үйлчилгээний чанар хүртээмж (5 оноо)

5. Хариуцсан орон сууцанд хог ангилан ялгах үйл ажиллагааг хэвшил болгох ажлын төлөвлөгөө (15 оноо)

6. СӨХ-ийн өмнөх жилүүдэд хийж гүйцэтгэсэн хамгийн үр дүнтэй ажлын тайлан мэдээ /товч/ (10 оноо)

7. Болзолт уралдааны хүрээнд хийгдсэн ажлуудын тоо мэдээ, баримтжуулалт бүхий тайлан (10 оноо)

Идэвх оролцоо (40 оноо)

1. Манай хотхон Хогоо ангилах хөдөлгөөнд нэгдэж байна гэсэн уриалга бүхий сонирхолтой зураг, видео, лайв, челленж зэрэг постыг “Хогоо эх үүсвэр дээр нь ангилж хэвшье” фэйсбүүк группт оруулах. (20 оноо лайк, шэйр, коммент гэх мэт хандалтаар үнэлэнэ)

2. Хотхоныхоо иргэдэд хог ангилан ялгах талаар мэдлэг мэдээлэл олгосон байх (10 оноо)

3. Болзолт уралдааны хүрээнд хийгдэж буй ажлын тухай постыг Хогоо эх үүсвэр дээр нь ангилж хэвшье” фэйсбүүк группт оруулах (10 оноо)

ШАГНАЛ:

1. Тэргүүн байр- Ухаалаг ангилан ялгалтын хогийн сав

a. Хувцас, хүүхдийн тоглоом, хуванцар, шил, лааз, картон цаас ангилах зориулалттай харанхуйд хөдөлгөөн мэдрэх гэрэлтэй, ачилт хийхэд хялбар зэрэг давуу талтай. 3.5мХ1.5м хэмжээтэй 4’800’000 төгрөгний өртөгтэй.

2. Шагналт байр- Ухаалаг ангилан ялгалтын хогийн сав

a. Шил, лааз, хуванцар, картон цаас ангилах зориулалттай, харанхуйд хөдөлгөөн мэдрэх гэрэлтэй, ачилт хийхэд хялбар болно. 3мХ1.5м хэмжээтэй 2’800’000 төгрөгний өртөгтэй. /3 СӨХ-д олгогдоно/

Зохион байгуулагч: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Хамтран зохион байгуулагч: Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл

Холбоо барих: 315333, 70002444, 99101315, 88882580

Previous Post

ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ХЭН БЭ?

Next Post

Жо Байден: Ковидын эсрэг 100 өдөр 100 сая тун вакцинжуулалт хийнэ

Next Post
Жо Байден: Ковидын эсрэг 100 өдөр 100 сая тун вакцинжуулалт хийнэ

Жо Байден: Ковидын эсрэг 100 өдөр 100 сая тун вакцинжуулалт хийнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-21
“Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

2026-07-21
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.