• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Орон нутгийн ГУРВАН ЧИГЛЭЛД тусгай үүргийн нислэг эхлүүллээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-12-04
Ангилал: Нийгэм
Орон нутгийн ГУРВАН ЧИГЛЭЛД тусгай үүргийн нислэг эхлүүллээ

Гамшгаас хамгаалдах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр орон нутгийн 8 чиглэлийн агаарын тээврийн үйлчилгээг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс зогсоосон. Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 146 дугаар тушаалаар баталсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах” түр журмын дагуу www.119.mn хаягаар орон нутгат агаарын тээврээр зорчихоор бүртгүүлсэн 1400 орчим иргэдийн хүсэлтийг харгалзан, шинжилгээ өгөх ажлыг зохион байгуулж, өнөөдрөөс орон нутгийн тусгай үүргийн нислэгийг 3 чиглэлд эхлүүллээ.

Эхний нислэг Өлгийн чиглэлд 44 том хүн, 12 хүүхэд, Алтай чиглэлд 56 том хүн, 19 хүүхэд тус тус зорчиж байна.

12 дугаар сарын 4-ний өдөр Алтай, Улаангомын чиглэлд тус бүр нэг, Өлгий хотын чиглэлд хоёр удаагийн нислэг гүйцэтгэх юм. ‘Буянт-Ухаа’ олон улсын нисэх буудалд нислэгийн   бүртгэлийг халдвараас сэргийлэх зай барих дэглэмийг баримтлан шуурхай, зохион байгуулалт сайтай явж байна.

Энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр орон нутгаас 4 хүнд өвчтөн ирэх бөгөөд хөл хорионы үед эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй авахад нь дэмжлэг болох юм. Өвлийн улиралд агаарын тээврээр өндөр настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд болон эмнэлгийн тусламж шаардлагатай иргэд илүүтэй зорчдог бөгөөд ялангуяа алслагдсан аймгийн төв Өлгий, Улаангом, Ховд, Алтай, Улиастай чиглэлд тогтмол нислэгийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай.

Ойрын өдрүүдэд Ховд, Алтай, Улиастай, Өлгий, Мөрөнгийн чиглэлд тус бүр нислэг гүйцэтгэхээр төлөвлөж, зорчих иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг Шадар сайдын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж байна.

Орон нутгийн агаарын тээврээр зорчих иргэд агаарын тээврийн ‘Аэро Монголиа’ компанийн 7010 3030, ‘Хүннү Эйр’ компанийн 7000 1111 дугаарын утсаар холбогдож бүртгүүлж, гэрийн ойролцоох шинжилгээний байранд, эсвэл агаарын тээвэрлэгчээс зааж өгсөн газарт нэгдсэн зохион байгуулалттайгаар PCR шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариуг www.119.mn хаягаар авах боломжтой хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.

Previous Post

Өвөрмонголчууд 50 сая төгрөгийн хандив илгээв

Next Post

БЗД: Өрх бүрээс нэг иргэнийг kopoнaвиpycийн шинжилгээнд хамруулах 6 цэгийн байршил

Next Post
БЗД: Өрх бүрээс нэг иргэнийг kopoнaвиpycийн шинжилгээнд хамруулах 6 цэгийн байршил

БЗД: Өрх бүрээс нэг иргэнийг kopoнaвиpycийн шинжилгээнд хамруулах 6 цэгийн байршил

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

2026-08-04
ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

2026-08-04
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-04
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-04
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

2026-08-03
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

2026-08-03

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-03
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-03
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +27 градус, багавтар үүлтэй

2026-08-03
Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.