• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гацсан иргэдийг ӨНӨӨДРӨӨС эхлэн хот хооронд зорчуулж эхэллээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-12-01
Ангилал: Нийгэм
Гацсан иргэдийг ӨНӨӨДРӨӨС эхлэн хот хооронд зорчуулж эхэллээ

Нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт гацсан иргэдийг өнөөдрөөс эхлэн хот хооронд зорчуулж эхэллээ. Энэ зохицуулалт 10 хоног үргэлжилнэ. Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтад байгаа 85000 иргэд зорчих хүсэлтээ ирүүлсэн хэмээж буй. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамнаас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙН ҮЕД ХОТ ХООРОНД ЗОРЧИХ ИРГЭД ДАРААХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ

1. Иргэн та гар утас болон цахимаар www.119.mn-руу орж Улаанбаатар хотоос орон нутагт зорчих, орон нутгаас нийслэл хот руу зорчих болон аймаг, сум хооронд зорчих хүсэлт бүртгэх, шинжилгээ өгөх газраа сонгож, цаг товлоно.

2. Товлосон газраа, товлосон цагт очиж, шинжилгээгээ өгнө.

3. Шинжилгээний хариуг www.119.mn-ээс “Шинжилгээний хариу авах” цэснээс регистерийн дугаараар шалгаж авна.

4. Шинжилгээ өгч хариу авсаны дараа 48 цагийн дотор та хот хооронд зорчих хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Та нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчих бол тасалбараа www.eticket.transdep.mn рүү орж, захиална.

5. Билетээ захиалж авсны дагуу товлосон өдөр, цагтаа явах газраа очиж, нийтийн тээврийн унаанд бүртгэлээ баталгаажуулан сууна.

6. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж явах тул хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай.

7. Очих газраа очиж, гэрийн тусгаарлалтад 14 хоног байх ба дотны хүмүүстээ халдвар дамжуулж, бусдад тараахгүйн тулд заавар, журмыг сайтар баримтална.

8. Очсон газраа эмч, эрүүл мэндийн байгууллагад хандаж, Ковид-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд дахин хамрагдана.

Хязгаарлалтын дэглэмд байгаа нийт 85000 иргэдээс 76000 иргэн Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хүрэх 14 аймгийн төвийн чиглэлд Автотээврийн үндэсний төвийн гэрээт албан ёсны тээврийн хэрэгслээр зорчихоор хүсэлтээ ирүүлсэн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг тээвэрлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаж, төлөвлөлт хийжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 304 тээврийн хэрэгсэл 427 жолооч, орон нутагт 216 тээврийн хэрэгсэл 384 жолооч ажиллахад бэлэн байгаа талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Иймд шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тээврийн хэрэгслийг хангалттай байгаа учир дараах зурагт үзүүлсэн схемийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг сахиж үйлчлүүлэхийг мэргэжлийн байгууллагуудаас сануулж байна. Тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Автотээврийн үндэсний төвийн 1900-1234 тусгай дугаарт залгаж, мэдээлэл авах боломжтой. Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчигч тээврийн үйлчилгээг Драгон, Лавай, Тэнгэр төвүүдээс 08:00-16:00 хооронд зохион байгуулна.

Архангай аймагт халдвар илэрч, УОК-оос хөл хорио тогтоох шийдвэр гарсантай холбогдуулан тус чиглэлд тээвэрлэлт зохион байгуулахгүй гэдгийг албаныхан санууллаа.

Тээвэрлэлтийн хуваарийг доорх зургаар үзүүлэв.

Previous Post

Монгол Улс Японоос 233 сая ам.доллар 15 жилийн хугацаатай зээлнэ

Next Post

Хувийн цэцэрлэгүүд улсаас хувьсах зардал авах хүсэлт гаргажээ

Next Post
Хувийн цэцэрлэгүүд улсаас хувьсах зардал авах хүсэлт гаргажээ

Хувийн цэцэрлэгүүд улсаас хувьсах зардал авах хүсэлт гаргажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна

Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна

2026-03-12
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

2026-03-12
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-03-12
Volkswagen 2030 он гэхэд Германд 50 мянга орчим ажлын байр цомхотгохоор төлөвлөж байна

Volkswagen 2030 он гэхэд Германд 50 мянга орчим ажлын байр цомхотгохоор төлөвлөж байна

2026-03-12
Азийн зарим оронд түлшний хомсдол үүсч, ажлын дөрвөн өдрийн горимд шилжиж эхэллээ

Азийн зарим оронд түлшний хомсдол үүсч, ажлын дөрвөн өдрийн горимд шилжиж эхэллээ

2026-03-12
Газрын тосны үнэ дахин 100 ам.доллароос давлаа

Газрын тосны үнэ дахин 100 ам.доллароос давлаа

2026-03-12
Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов

2026-03-12
37 намаас 29 нь хандивын тайлангаа ирүүлжээ

37 намаас 29 нь хандивын тайлангаа ирүүлжээ

2026-03-12
Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

2026-03-12
Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ

Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ

2026-03-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.