• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дуучин Э.Оюумааг яллагдагчаар татан, ШАЛГАЖ эхэллээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-11-09
Ангилал: Нийгэм
Дуучин Э.Оюумааг яллагдагчаар татан, ШАЛГАЖ эхэллээ

Авлигатай тэмцэх газрын үндсэн бүтцэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиг үүрэг бүхий Мөрдөн шалгах хэлтэс байдаг бөгөөд тус хэлтэс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт хуульчлагдсан дараах төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгадаг.

Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга асан, хурандаа Э, шийдвэр гүйцэтгэгч М нарыг шалгаж хэргийг прокурорт шилжүүлжээ. Улмаар Нийслэлийн Прокурорын газраас ‘Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон’, ‘Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан’ гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шалгалтын явцад дээрх албан тушаалтнуудад дуучин Э.Оюумаа авлига өгсөн болох нь тогтоогдсон учир түүнийг Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан ‘Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн’ гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.

Дээрх хэргийн тухай эх сурвалжаас тодруулахад ‘Авлигатай тэмцэх газар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах, хахууль өгөх зэрэг арав гаруй төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгадаг. Энэ хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэр бүхий албан тушаалтнуудыг шалгах явцад тухайн иргэн нь бусдад 4,8 сая төгрөгтэй тэнцэхүйц валютыг хахуульд өгсөн болох нь тогтоогдсон нь үнэн’ гэх хариулт өглөө.

Previous Post

Г.Загдаа болон түүний эхнэрт холбогдох шүүх хурал ӨНӨӨДӨР болно

Next Post

Д.Нямхүү: Сувилагчтай нэг баг болж ажилласан таван эмч, мэргэжилтнээс коронавирус илрээгүй

Next Post
Д.Нямхүү: Сувилагчтай нэг баг болж ажилласан таван эмч, мэргэжилтнээс коронавирус илрээгүй

Д.Нямхүү: Сувилагчтай нэг баг болж ажилласан таван эмч, мэргэжилтнээс коронавирус илрээгүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

2026-05-22
Солонгос улсад цахим мөрийтэй тоглоомын сүлжээтэй холбоотойгоор Монгол иргэдийг баривчиллаа

Солонгос улсад цахим мөрийтэй тоглоомын сүлжээтэй холбоотойгоор Монгол иргэдийг баривчиллаа

2026-05-22
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг эцэслэн баталлаа

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг эцэслэн баталлаа

2026-05-22
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

2026-05-22
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

2026-05-22
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-22
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-21
ВИДЕО: Жүдо бөхийн УАШТ-ийг анх удаа найман дэвжээнд зэрэг зохион байгуулж байна

ВИДЕО: Жүдо бөхийн УАШТ-ийг анх удаа найман дэвжээнд зэрэг зохион байгуулж байна

2026-05-21
Азийн Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Азийн Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

2026-05-21
Израил улс парламентаа тараахаар шийдлээ

Израил улс парламентаа тараахаар шийдлээ

2026-05-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.