• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хөнгөлөлттэй эм авах заавар

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-11-02
Ангилал: Эрүүл мэнд
Хөнгөлөлттэй эм авах заавар

Өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ноос эхлэн хөнгөлөлттэй эмийг улс даяар бүх эмийн сангаар олгоно.

Энэ хүрээнд:

– Хөнгөлөлттэй эмийн цахим жорыг зөвхөн өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмчээр бичүүлж авдаг байсан бол одоо бүх шатны эмнэлгийн эмч хөнгөлөлттэй эмийн жир бичдэг боллоо.

– Хөнгөлөлттэй эмээ өөрийнхөө ажил, гэртээ ойрхон аль ч эмийн сангаас авах боломжтой.

– Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт дуусахгүй тул хэрэгцээтэй үедээ эмчдээ үзүүлж цахим жороо бичүүлж болно.

– Эмийн санд өглөө эрт очиж дугаарлан зогсох шаардлагагүй, цахим жорын хүчинтэй байх хугацаанд эмээ авах боломжтой.

Хөнгөлөлттэй эмийн санхүүжилт дуусчихдаг учир сар бүрийн эхний өдөр эрт очиж дугаарлан эмээ авдаг нь тулгамдсан асуудал байсан. Тэгвэл энэ сараас санхүүжилтийг долоо хоног тутам хийх учир иргэд боломжтой үедээ эмчээр эмийн жороо бичүүлж, харъяалал харгалзахгүй аль ч эмийн сангаас авах боломжтой. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй эм сарын турш дуусахгүй.

Хөнгөлөлттэй эмийг хэрхэн авах зааврыг хүргэж байна.

1. Эмчид үзүүлэх

Даатгуулагч ЭМДЕГ-тай гэрээтэй бүх шатны эмнэлэгт цаг аван эмчид үзүүлж, оношийн дагуу жор бичүүлнэ.

2. Баталгаажуулалт

Эмч үзлэг хийгээд шаардлагатай тохиолдолд танд онош тавиад, цахим жороо Ерөнхий нэршлээр бичиж, тус үйлчилгээг үзүүлснийг нотолж, таны хурууны хээг авах болно.

3. Эмийн санд очих

ЭМДЕГ-тай гэрээтэй өөрт ойрхон аль ч эмийн санд очиж хөнгөлөлттэй эмээ авна. Эрт очиж дугаарлан зогсох шаардлагагүй бөгөөд цахим жорын хүчинтэй хугацаанд эмээ авах боломжтой.

4. Эмийн сангийн үйл ажиллагаа

Эмийн санч танд эмчийн бичсэн эмийг худалдааны нэршлээр нь авах боломжит сонголтуудын хамт тайлбарлана.

5. Эм олгох, баримт өгөх

Эмийн санч танд эмийг уух заавар, хадгалах нөхцөлийг тайлбарлаад эмийг и-баримттай хамт өгнө.

Үнийг нь 30-70 хувиар хөнгөлж олгодог хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилсэн бөгөөд шинэчилсэн жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

Previous Post

УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана

Next Post

Өнөөдрөөс ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН жорыг бүх шатны эмнэлэгт өгч эхэллээ

Next Post
Өнөөдрөөс ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН жорыг бүх шатны эмнэлэгт өгч эхэллээ

Өнөөдрөөс ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН жорыг бүх шатны эмнэлэгт өгч эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Энэ сарын 27,28-нд зарим аймгуудын нутгаар цас орж, шуурна

2026-09-24
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

2026-09-24
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

2026-09-24
Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

2026-09-24
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

2026-09-24
“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

2026-09-24
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

2026-09-24
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

2026-09-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.