• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ!

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-10-30
Ангилал: Зөвлөгөө, Нийгэм
ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ!

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар сэрүүсч, гэр хорооллын айлууд галаа түлээд эхэлжээ. Харамсалтай нь, гал түлж эхэлсэн эхний өдрүүдээс л угаартсан гэх дуудлага, мэдээлэл ирэх болов. Ер нь галлагааны улиралд олон хүн угаартаж, нас барсан талаарх харамсалтай мэдээлэл тасардаггүй. Үүний эсрэг угаарын хийн хордлогын эрсдэлийг бууруулах зорилгоор ‘Яндангаа хөөлье’ аяныг эхлүүлээд байгаа юм.
Сонсоход инээдэмтэй бас хувь хүний арчаатай холбоотой асуудал мэт санагдаж болно. Гэвч яндангаа хөөлөөгүйгээс, галаа буруу галласнаас үүдэн жилд угаарын хийнд хордсон 2500 хүн эмнэлэгт хандаж, 200 орчим нь хэвтэн эмчлүүлж, 15-20 хүн энддэг. Ингээд бодохоор тоолгүй орхиж болохгүй сэдэв. Яндангаа хөөлөөгүйгээс, бүрэн бүтэн бус пийшинтэйгээс, буруу галласнаас үүдэн түлш дутуу шатаж, угаарын хий үүсч олон хүн хордож байна. Тиймээс сайжруулсан түлш үйлдвэрлэгч ‘Тавантолгойн түлш’ ХХК-иас яндан хөөлөх мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж 400 залуусыг ажилтай, орлоготой болгосон. ‘Яндангаа хөөлье’ аяны хүрээнд айл болгоны буюу арчаагүй, залхуу хэн нэгэнд амарчилж, хялбарчлах боломж олгоогүй.
Зөвхөн өндөр настай, хэвтрийн хүнтэй зэрэг бүл чадал муутай, үнэхээр яндангаа хөөлөх боломжгүй айлуудад дуудлагаар очиж янданг нь хөөлж өгдөг юм байна. Хэрэв гэр хорооллын 220 мянган өрхийн янданг бүгдийг нь хөөлнө гэвэл 400 яндан хөөлөгч хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Мөн эрүүл саруул хэр нь бусдаар яндангаа хөөлүүлэх гээд сууж байх нь зохисгүй хэрэг биз ээ.
Одоо хүйтний эрч улам чангарна. Галлагаа улам нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр гэр бүл, хайртай хүмүүс, өөрийгөө хамгаалахын тулд галлагааны аюулгүй байдлыг хангаж, өвлийн бэлтгэлээ найдвартай базаах нь иргэн хүн бүрийн үүрэг. Бусдаар бүгдийг бэлтгүүлээд, гар хумхин зүгээр сууж болохгүй. Өнгөрсөн жил нийслэлийн гэр хорооллын бүх айл өрхөд нэг удаа угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг үнэ төлбөргүй суурилуулсан. Хэрэв яндан хөөлөх туршлагагүй бол мэргэжлийн хүмүүсээс заавар зөвлөгөө авч, яндангаа өөрөө хөөлж болно. Яндан хөөлөх нь энгийн мэт болов ч туршлага аргачлал гаардах, тун нарийн ажил ажээ. Мэдэхгүй, чадахгүй гээд хөөлөхгүй орхиж огт болохгүй. Яагаад гэвэл яндангаа хөөлснөөр пийшингийн таталт сайжирч, түлш дутуу шатаж, угаартах эрсдэл үүсэхгүй.
Тиймээс богино хугацаанд хамгийн боломжтой хэлбэрээр агаарын бохирдлыг бууруулах арга нь одоогийн байдлаар түүхий нүүрсийг халж, сайжруулсан түлш ашиглах л байна. Сайжруулсан түлш ашигласнаас хойш буюу өнгөрсөн жил агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулсан. Энэ жил 80 хувь бууруулах зорилго тавиад байгаа. Тиймээс галлагаандаа анхаарч, пийшингийн бүрэн бүтэн байдлаа хангаж, яндангаа хөөлж, өвлийг угаарын хийнд хордолгүй давах нь иргэн бүр оролцоо, ухамсраас шалтгаална.

Previous Post

Төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Next Post

Монголын гарааны бизнесүүд Хонконгын зах зээлд

Next Post
Монголын гарааны бизнесүүд Хонконгын зах зээлд

Монголын гарааны бизнесүүд Хонконгын зах зээлд

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Энэ сарын 27,28-нд зарим аймгуудын нутгаар цас орж, шуурна

2026-09-24
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

2026-09-24
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

2026-09-24
Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

2026-09-24
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

2026-09-24
“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

2026-09-24
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

2026-09-24
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

2026-09-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.