• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Франц, Германд үндэсний хэмжээний хөл хорионы дэглэм зарлалаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-10-29
Ангилал: Дэлхий
Франц, Германд үндэсний хэмжээний хөл хорионы дэглэм зарлалаа

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон иргэдийн хөдөлгөөнийг хориглох тухай үндэсний хэмжээний хөл хорионы дэглэм зарлалаа.

Арваннэгдүгээр сарыг дуустал үргэлжлэх уг хорионы үеэр иргэд зөвхөн ажилдаа явах, эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд л гадагш гарах боломжтой юм байна.

Ерөнхийлөгч Макрон мэдэгдэлдээ ‘Энэ баасан гарагаас эхлэн вирусийн тархалтыг зогсоох зорилгоор тусгаарлах арга хэмжээ авахаар шийдлээ’ гээд коронавирусийн хоёрдугаар давлагаанаас үүдсэн ноцтой үр дагавар гаргахгүйн тулд ийнхүү шинэ журам мөрдөх болсноо хэлжээ.

Иргэд гадагш гарахдаа тусгай маягт бөглөх шаардлагатай юм байна. Мөн нэг дор олноор цуглахыг хорьж, баар, зоогийн газар болон нэн шаардлагатай бус үйл ажиллагааг зогсоохоор болжээ. Тус улсад өнгөрөгч нэг хоногийн дотор 523 хүн амиа алдсан бөгөөд тэдгээрийн 235 нь эмнэлэгт бус гэртээ нас барсан байна.

Германы канцлер Ангела Меркель мөн хөл хорионы дэглэм тогтоож буйгаа зарласан. Тус улсад арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэх энэхүү дэглэм хэрэгжиж эхлэх бөгөөд дөрвөн долоо хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байна.

Эрх баригчид хоёр долоо хоногийн дараа халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалж хязгаарлах арга хэмжээгээ зогсоох эсэхээ шийдэх гэнэ.

Германд баар, зочид буудал, кино театрууд, спорт танхимуудыг хаасан байна. Дэлгүүрүүд болон боловсролын байгууллагууд ажилласан хэвээр байгаа аж. Иргэд нэгнийхээ гэрт зочилж болох ч 10 ба түүнээс олон хүн цуглах, хоёроос дээш тооны айл өрх нэг дор цуглахыг хорьсон байна. Тус улсад хоногийн дотор 15 мянган хүнээс коронавирус илрүүлжээ.

Дэлхий даяар хоногт дунджаар 450 мянган хүнээс вирус илрүүлж байгаа бөгөөд нийт халдвар авагсдын тоо 45 саяд дөхөж байна. Нийт 1 сая 171 мянган хүн нас барж, 32,5 сая хүн эдгэрчээ.

 

Эх сурвалж: ВВС

Previous Post

Нийслэл Улаанбаатар хотын 381 жилийн түүхт ой тохиож байна

Next Post

БГД-ийн Засаг даргаар Ө.Сумъяабаатар, ИТХ-ын даргаар Б.Сэмжидмааг дэвшүүлжээ

Next Post
БГД-ийн Засаг даргаар Ө.Сумъяабаатар, ИТХ-ын даргаар Б.Сэмжидмааг дэвшүүлжээ

БГД-ийн Засаг даргаар Ө.Сумъяабаатар, ИТХ-ын даргаар Б.Сэмжидмааг дэвшүүлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.