• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

П.Анужин: Хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг нэмснээр иргэдийг эмийн хамааралтай болгох эрсдэлтэй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-10-20
Ангилал: Засгийн газар
П.Анужин: Хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг нэмснээр иргэдийг эмийн хамааралтай болгох эрсдэлтэй

УИХ-ын гишүүн П.Анужин төрөөс баталж буй хууль, журмууд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах бус, эмийн хамааралтай болгоход чиглэж байна хэмээн шүүмжиллээ.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Хуулийн төсөлд анхаарах зүйл их байгааг хуралдаанд оролцсон гишүүд хэлж байсан юм. Түүний нэг нь УИХ-ын гишүүн П.Анужин байлаа. Тэрбээр ‘Бид иргэдээ эмийн хэрэглээнд нэвт оруулсан зүйлсийг хийж байна. Эмийн хэрэглээнээс гаргах бодлого гэж байдаггүй юм уу. Бид хүмүүсээ улам эмийн хамааралтай болгох талаар л ярьж байна. Эрүүл монгол хүн гэсэн бодлого нь хаана байна вэ. Эм эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж юуг хэлж байна вэ. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүийг оруулж байна уу. Эм бол өвдсөн хойно нь хэрэглэдэг, хүнсний нэмэлт бол өвдөхөөс нь өмнө хэрэглэдэг тэс өөр зүйл. Иргэдийн хэдэн хувь нь эмийн хамааралтай байна вэ. Тойрогтоо ажиллаж байхад асуулт асууж байгаа хүн бүр л эмийн хөнгөлөлтийг асууж байна. Бид ард иргэдийнхээ хэдэн хувийг эмийн хамааралтай болгочихоод одоо эмийн бизнесийг дэмжих гээд байгаа юм бэ’ гэлээ.

Үүний хариуд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүн амын хэдэн хувь нь эмийн хамааралтай гэсэн статистик тоо байхгүй гэдгийг хэлсэн юм. Эмийн бизнесийг ярихаас өмнө хүн амын хэдэн хувь нь яагаад эм хэрэглэж байгааг эхлээд ярьсан нь дээр гэдгийг УИХ-ын гишүүн П.Анужин хэлсэн юм.

2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр Засгийн газраас өргөн барьсан дээрх хуулийн төсөл хүн болон малын эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний талаар тусгажээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуулийн төслийг яаран хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж буйгаа илэрхийлээд мал болон хүний эмийн талаарх бодлогыг тусд нь авч үзэх нь зүйтэй гэв.

Previous Post

‘Хангарди’ ордныг 43 тэрбумаар хувьчлахаар дуудлага худалдаа зарлалаа

Next Post

Даланзадгад суманд хүчтэй салхитай байгаа тул сургууль, цэцэрлэгүүдийг хаажээ

Next Post
Даланзадгад суманд хүчтэй салхитай байгаа тул сургууль, цэцэрлэгүүдийг хаажээ

Даланзадгад суманд хүчтэй салхитай байгаа тул сургууль, цэцэрлэгүүдийг хаажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.