• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дэлхийн аварга Б.Буджаргал Тайландад туйлдаж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-03
Ангилал: Спорт
Дэлхийн аварга Б.Буджаргал Тайландад туйлдаж байна

Монгол хүний тэсвэр тэвчээр, хүч чадлыг дэлхийд таниулж чадсан хэт холын марафон буюу олон өдрийн гүйлтийн тэмцээнд оролцож хошой алтан медалийг авч байсан тамирчин Б.Буджаргал Тайландад гацаж, хүндхэн нөхцөл байдалд оржээ. Энэ талаараа тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж мэдээллээ. Тэрээр хэлэхдээ:

Б.Буджаргал “ТУЙЛДАЖ БАЙНА… гэвч надад зогсох эрх байхгүй Тайландад ирээд бараг жил боллоо. Коронавирус гарч, зорьж байсан зарим тэмцээн маань цуцлагдсан. Гэхдээ би монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхий даяар дахин нотлон харуулж, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх зорилгынхоо төлөө зогсохгүй зүтгэсээр байна.

Өнгөрсөн хугацаанд олон өдрийн гүйлтийн тэмцээнд 9 удаа оролцож, 4 удаа аварга болжээ. Амжилттай минь хамт баярлаж, дэмжиж байдаг найз нөхөд, нутаг усныхан, нийт монголчууддаа туйлаас баярлаж явдаг аа. Гэвч нэг удаа ч болов улс эх орны маань жолоог атгаж байгаа албан тушаалтнууд, тэр дундаа спортын салбарынхан маань дэмжиж, тэтгэх нь байтугай баяр хүргэж ч байгаагүйд сэтгэл дундуур явдаг даа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ. Өөрийн бор зүрхээрээ байгаа зүйлээ зарж үрээд, өр зээл тавьж, аргалсаар яваад өнөөдрийг хүрсэн.

Надад болох чадах бүхнээрээ дэмжлэг үзүүлж, санхүүгээр тусалж байсан олон хүн бий. Тэднийхээ урмыг хугалах үг хэлж байгаа биш шүү. Хааяа бас үнэхээр ганцаардаж, туйлдах юмаа. Би МОНГОЛ гэдэг нэрийг дэлхийд аль болох л олон хүнд дуулгаж дуурсгах юмсан гэж зорьж яваа залуу хүн. Одоо намайг 9, 10, 11, 12 сард дараалсан дөрвөн чухал тэмцээн хүлээж байгаа. Өнөөдөр идэх хоолны мөнгөгүй болсон ч, хүний газар түрээсийн байрнаасаа хөөгдсөн ч би тэвчсээр, бэлтгэлээ хийсээр байна. Гэсэн ч үнэндээ туйлдаж байна. Санхүүгийн хувьд өөрийн чадлаар тэмцээнд оролцох боломжгүй болж, бүхнийг жинхэнэ тэвчээрийнхээ хүчээр даван туулж байна.

Уг нь би Олон өдрийн хэт холын гүйлтийн тэмцээнд Дэлхийд дөрвөн удаа түрүүлсэн амжилтаа баталж, дэлхийн рекордыг шинээр тогтоохын төлөө ийм амьдрал, энэ хэцүү замыг өөрийн биеэр, цор ганцаар туулж яваа юм шүү. Тэмцээнүүддээ оролцож л чадах юм бол би түрүүлж чадна. Монгол хүний тэсвэр тэвчээрийг гайхуулж, эх орноороо бахархуулах болно. Та бүхэн дэмжиж, урам хайрлаарай гэж чин сэтгэлээсээ хүсье. Надад тэмцээнийхээ зардлыг л олчихвол илүү мөнгө хэрэггүй ээ’ гэж нийтэлсэн байна.  Түүний сэтгэгдлийн доор хүмүүс сайн сайхныг хүсэж тусламжийн гараа сунгая хэмээн уриалж байлаа.

Previous Post

Харри, Меган нар ‘Netflix’-тэй гэрээ байгуулжээ

Next Post

1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ

Next Post
1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ

1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.