• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Оюунгэрэл нэр дэвшинэ гэв үү

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-31
Ангилал: Улс төр
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Оюунгэрэл нэр дэвшинэ гэв үү

Ирэх 2021 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Энэ удаа Ерөнхийлөгчид сонгогдох бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх бөгөөд зөвхөн нэг удаа сонгогдох юм. Товчхондоо тэрээр дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэсэн үг юм.

Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 30 дугаар зүйлийн 2-т ‘Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно’ гэж заасан. Энэхүү өөрчлөлт энэ сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлээд байгаа юм.  Нөгөөтэй, парламентад суудалтай МАН, АН, МАХН, ХҮН гэсэн улс төрийн дөрвөн нам Ерөнхийлөгчийн сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлж өрсөлдөнө. Тэгвэл эдгээр улс төрийн намуудын дунд Ерөнхийлөгчид нэр дэвших эрхүүдийн нэрсийг ярилцаж байгаа бололтой.

 

Тодруулбал, МАН-аас У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхийг намынх нь гишүүд дэмжиж байгаа бол, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэл АН-аас нэр дэвшиж болзошгүй байна. Энэ талаар тус намын гишүүд ярилцаад эхэлжээ.

Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлт ёсоор бол Х.Баттулга ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, өрсөлдөх боломжгүй гэж зарим хуульчид байр сууриа илэрхийлж буй. Учир нь энэ оноос эхлэн ‘Монгол улсын Ерөнхийлөгчид манай улсын уугуул иргэн хүн зөвхөн нэг удаа сонгогдоно’ гэсэн заалт мөрдөгдөж эхлээд байна гэж тэд тайлбарлаж буй.

Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сонгуульд АН-аас нэр дэвших бэлтгэл ажилдаа ороод байна гэж зарим эх сурвалжууд онцолж буй. Тодруулбал, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан томилогдоод байгаа юм. Тэрээр Х.Баттулгыг Хөдөө аж ахуйн сайд байх үед дэд сайдын албан тушаал хашиж байсан нэгэн.  Мөн тус намын Хэрэг эрхлэх газрын даргаар Баянхонгор аймгийн П.Нүрзэд, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Баттулгын зөвлөх асан Д.Пүрэвдаваа нар томилогдоод буй.

Мөн тэрээр амралтын өдөр бүр төрийн ордонд олон хүүхэд төрүүлж, өсгөж буй ээж нарыг цуглуулж Алдарт эхийн одон гардуулж байгаа бол, АН-аас болон бусад газрууд зохион байгуулж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилтай АН-ын гишүүд дэмжигчдийг танилцуулж байгаа билээ.

Харин Х.Баттулга дахин нэр дэвшсэн тохиолдолд МАН-аас нэр дэвших эрхэм өөрчлөгдөж болзошгүй байна. Нөгөөтэй, Саяхан Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга нарыг өөрчилсөн нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлдээ орлоо гэх нэгэн ч байна.

 

 

Эх сурвалж: isee.mn

Previous Post

Дэлхийн хамгийн тачаангуй тамирчнаар Германы ойрын зайн гүйгч тодорлоо

Next Post

Нийтийн орон сууцанд их дуу чимээ гаргавал НЭГ САЯ төгрөгөөр торгоно

Next Post
Нийтийн орон сууцанд их дуу чимээ гаргавал НЭГ САЯ төгрөгөөр торгоно

Нийтийн орон сууцанд их дуу чимээ гаргавал НЭГ САЯ төгрөгөөр торгоно

Шинэ мэдээ

Б.Энх-Оргилын дараагийн өрсөлдөгч Эльбек Алышов гэж хэн бэ?

Б.Энх-Оргилын дараагийн өрсөлдөгч Эльбек Алышов гэж хэн бэ?

2026-06-18
“Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно

“Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно

2026-06-18
Ирэх долдугаар сарын 05-ны өдрөөс наадмын нээлтийн 26 мянган ширхэг тасалбарыг цахимаар худалдаална

Ирэх долдугаар сарын 05-ны өдрөөс наадмын нээлтийн 26 мянган ширхэг тасалбарыг цахимаар худалдаална

2026-06-18
Отгонтэнгэр хайрхны тахилгын дараах хог хаягдлыг цэвэрлэж байна

Отгонтэнгэр хайрхны тахилгын дараах хог хаягдлыг цэвэрлэж байна

2026-06-18
Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.