• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн Малайзын цагдаад 10 жилийн хорих ял оноохоор төлөвлөж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-26
Ангилал: Дэлхий
Монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн Малайзын цагдаад 10 жилийн хорих ял оноохоор төлөвлөж байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Малайз улсын цагдаагийн алба хаагч 30 настай Хазрул Хизам Монгол эмэгтэйчүүдийг эрх мэдлээрээ далайлган сүрдүүлж, хүчирхийлсэн хэрэг  гарсан.

Малайзын Петалинг Жаяа хотын замын пост дээр ажиллаж байсан цагдаагийн алба хаагч Монгол улсын иргэн болох 20 болон 37 настай эмэгтэйчүүдийг саатуулж, 12:30-16:30 цагийн хооронд ‘PJ Luxe Boutique’ гэх зочид буудлын хоёр тусдаа өрөөнд хорин, хүчирхийлсэн хэрэг гарсан. Хохирогч бүсгүйчүүд Малайзад хууль бусаар амьдардаг байсан нь тэднийг сүрдүүлэх шалтгаан болсон байж болзошгүй гэж тус улсын хэвлэлүүдээр нийтлэж байна.

Энэхүү хэрэгт холбогдуулан Петаля Жаяагийн цагдаагийн дарга Ник Азинээ хэлэхдээ ‘Цагдаагийн алба хаагч өөрийн эрх мэдлийг ашиглан хүчирхийлэл үйлдэж, хүн барьцаалсан шинжтэй үйлдэл гаргасанд харамсаж байна’ хэмээн хэвлэлийн хурлын үеэр ярьсан юм. Гэвч түүнийг баривчилснаас долоо хоногийн дараа сулласан. Учир нь түүнийг мөрдөн байцаалтад идэвхтэй оролцож, хэргээ хүлээсэн гэх үндэслэлээр 27 мянган ринггитийн /18 сая орчим төгрөг/ барьцаатай, батлан даалтад гаргасан юм.

Өнгөрсөн зургадугаар сарын 2-ны өдөр хүчирхийлэл үйлдсэн Хазрул Хизамыг шүүх найм дахь удаагийн хурал болсон. Гэсэн ч түүний өмгөөлөгч болох Акмал Жусохын өөр нэгэн үйлчлүүлэгч коронавирусийн халдвар авсан тул шүүх хурлыг долдугаар сарын 8-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан. Харин уг шүүх хурал дахин хойшилсон талаар тус улсын хэвлэлүүд бичжээ.

Энэ талаар шүүгч хэлэхдээ: ‘Шалгалтын явцад хохирогч эмэгтэйчүүд хууль бус оршин суугч байсан нь тогтоогдсон. Гэвч энэ нь тухайн цагдаагийн албан хаагчийн хүчингийн хэргийг хөнгөлөх шалтгаан болохгүй. Хазрул Хизамыг хүний наймаатай холбоотой хэрэг үйлдсэн, бэлгийн мөлжлөг үйлдсэн гэсэн үндэслэлээр шүүж буй. Хэрэв буруутай гэдэг нь нотлогдвол Эрүүгийн хуулийн 354-р зүйлд зааснаар 10 жилийн хорих ял онооно’ хэмээжээ.

Одоогоор шүүх хурал ямар шалтгааны улмаас хойшилсон нь тодорхойгүй байгаа бөгөөд Малайзын талаас тус хэрэгт хатуу арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн юм.

 

 

Эх сурвалж: Malaymail.com

Previous Post

Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарыг маргааш шүүнэ

Next Post

Хөвсгөл аймагт 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Next Post
Хөвсгөл аймагт 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймагт 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Шинэ мэдээ

Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

2026-08-05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

2026-08-05
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-05
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт +28 градус дулаан, үүлшинэ

2026-08-05
COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

2026-08-04
ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

2026-08-04
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-04
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-04
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

2026-08-03
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

2026-08-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.