• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Месси албан ёсоор Барселона клубийг орхих хүсэлтээ илэрхийлэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-26
Ангилал: Спорт
Месси албан ёсоор Барселона клубийг орхих хүсэлтээ илэрхийлэв

Испанийн Барселона клубийн алдарт тоглогч Лионел Месси багаа орхих хүсэлтэй байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Тэрээр клубд хандан гэрээг дуусгавар болгож үнэгүй явах боломжийг олгохыг хүссэн бичиг илгээсэн байна.

Клубийн мэдээлснээр уг бичиг түүний хуульчаас факсаар ирсэн бөгөөд албан ёсоор хариу өгөөгүй байгаа аж. Мессигийн гэрээнд улирлын төгсгөлд өөрийнх нь хүсэлтээр явуулах тухай заалт байсан ба уг заалт нь Аваргуудын лигийн финалаас хойш 10 хоногийн дотор хэрэгжих юм.

Гэвч Барселона клубээс уг заалтын хугацаа Аваргуудын лигийн финалын анх зарлагдсан тов буюу тавдугаар сарын 30-аас зургаадугаар сарын 10 хүртэл үргэлжлээд дууссан гэж үзэж байна. Харин Мессигийн хуульч цар тахлын улмаас Аваргуудын лигийн финалын дахин зарлагдсан тов буюу наймдугаар сарын 23-наас есдүгээр сарын 3 хүртэл үргэлжилнэ хэмээн маргаж байгаа юм.

Энэ жил Мессигийн хувьд 2007-2008 оны улирлаас хойш цомгүй өнгөрөөсөн анхны жил бөгөөд Аваргуудын лигийн хасагдах шатанд Байерн Мюнхен клубд 2-8 харьцаагаар хожигдсон нь хүнд цохилт болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Мессиг явах болсонд Барселона клубийн домогт тоглогч, хуучин багийн анд, ахлагч Карлес Пуёл “Шийдвэрийг чинь хүндэлж байна. Лео. Би чамайг дэмжиж байгаа шүү” хэмээжээ.

Харин Барселона клубийн шинэхэн дасгалжуулагч Рональд Кумен “Мэдээж Месси бол дэлхийн шилдэг тоглогч. Хэн дэлхийн шилдэг тоглогчийг өөрийнх нь эсрэг тоглоосой гэж хүсэх вэ. Дасгалжуулагчийн хувьд би түүнтэй хамтран ажиллаж, ялалт байгуулахыг хүсэж байна. Тэр одоо ч Барселонагийн тоглогч хэвээр. Манай багт харьж яваа тоглогч олон байгаа ба бид шийдвэр гаргах хэрэгтэй болсон ч Мессиг үлдэнэ гэж найдаж байна” гэсэн юм.

Өдгөө 33 настай Аргентин довтлогч хэрэв багаасаа явбал түүнийг авах сонирхолтой ПСЖ, Манчестер Сити, Интер Милан клубүүд байгаан дээр Хятад, Америкийн лиг рүү явах эсвэл унаган клуб Newell’s Old Boys-д очиж болох юм.

 

 

Эх сурвалж: SkySports, Transfermarkt

Previous Post

Т.МӨНХСАЙХАН: Сэлэнгэ аймгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулж, эрүүл мэндийг дэмжих төв байгуулна

Next Post

Ковид-19 халдварын тохиолдлуудаа бүрэн эдгээсэн 10 орон байна

Next Post
Ковид-19 халдварын тохиолдлуудаа бүрэн эдгээсэн 10 орон байна

Ковид-19 халдварын тохиолдлуудаа бүрэн эдгээсэн 10 орон байна

Шинэ мэдээ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

2026-09-12
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.