• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.НАРАНГЭРЭЛ: Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор олон оронд халдварын тохиолдол нэмэгдэж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-24
Ангилал: Нийгэм
Д.НАРАНГЭРЭЛ: Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор олон оронд халдварын тохиолдол нэмэгдэж байна

Дэлхий дахинаа ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР /2020.08.24/ 23,235,000 хүн коронавирус халдвараар өвчилж, 814,000 хүн уг өвчний улмаас эндэж, 16 сая хүн эдгэрээд байна.

Сүүлийн 24 цагт нийт 196,000 хүн шинээр халдвар авч 4,000 гаруй хүн эндсэн нь өмнөх өдрөөс шинэ тохиолдол 48-аар, эндэгдэл 1000 гаруйгаар буурсан дүнтэй байгааг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор олон оронд халдварын тохиолдол нэмэгдэж, оюутнуудын дунд халдвар эрс нэмэгдсэн тул АНУ-ын Алабама, Зүүн Каролина их сургуулиуд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж эхлээд байна. Мөн өвчин голомтлон гарсан сургуулиудад хичээлийг цахим хэлбэрт шилжүүллээ.

Чех, Франц улсад өнгөрсөн долоо хоногт тохиолдлын тоо хамгийн өндөр хэмжээнд хүрсэн өдрүүд бүртгэгдсэнээс тус улсаас дэглэм журмыг улам чангатгаж байна. Австралийн Мельбурн хотод сүүлийн гурав хоногт тохиолдлын тоо буурсан сайхан мэдээ байна.

Манай улсад тусгаарлан ажиглалтад өчигдөр /2020.08.23/  шинээр 271 хүн орсон бол 3 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 3,562 хүн тусгаарлан ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 53 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа” гэдгийг хэллээ.

​ОХУ-д сүүлийн 24 цагт 4752 хүн шинээр халдвар авч, 73 хүн эндсэн бол БНХАУ-д 41 шинэ тохиолдол бүртгэгдсэний 16-нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

БНСУ-д  улсад халдварын тохиолдол өсөж байгаа учраас тухайн улсын Засгийн газраас хязгаарлалтын дэглэмийн хоёрдугаар зэрэг рүү шилжиж байгаагаа мэдэгдсэн. Энэ хүрээнд нийтийн тээвэрт явахдаа заавал гар ариутгагч хэрэглэх, олон нийтийн газар гар утсаар ярихгүй байх, амны хаалт зүүхгүй байгаа иргэдийг мэдээлдэг болох арга хэмжээг авч эхлээд байна.

Previous Post

Монголд явдаг супер машинуудын уулзалт боллоо

Next Post

Оюутнуудыг аравдугаар сарын 1-ээс дотуур байранд авна

Next Post
Оюутнуудыг аравдугаар сарын 1-ээс дотуур байранд авна

Оюутнуудыг аравдугаар сарын 1-ээс дотуур байранд авна

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.