• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сурагчдын 57% нь теле хичээлийн хурд болон ойлгомжтой байдлыг ДУНД болон МУУ гэж үнэлсэн байна

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-08-14
Ангилал: Боловсрол, Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ
Сурагчдын 57% нь теле хичээлийн хурд болон ойлгомжтой байдлыг ДУНД болон МУУ гэж үнэлсэн байна

Коронавирусийн нөлөөгөөр Монголд гэртээ теле хичээл үзсэн хүүхдүүдийн авч буй мэдлэг боловсрол танхимаар хичээл авснаас хүртээмж болон чанарын хувьд ямар зөрүүтэй байгааг НҮБ-ын Хүүхдийн Сан судалж байгааг бид өмнө нь мэдээллэж байсан.Монгол Улсын хэмжээнд цэцэрлэг болон сургуулийн насны 903 мянган хүүхэд шинэ коронавирусээс шалтгаалж хөл хорионд орж теле хичээлд хамрагдсан.Үүнээс 640 мянга нь сургуулийн, 263 мянга орчим нь цэцэрлэгийн насны хүүхдүүд байгаа юм.Судалгааг 10 аймаг, гурван дүүргийг хамруулан хоёр сарын туршид явуулсан бөгөөд бөгөөд сурагч, эцэг эх, багш нар болон гол оролцогч талуудыг хамруулсан байна.

Сурагчдын 16% орчим хувь нь теле хичээлийг хангалттай хэмжээнд үзэх боломжгүй байжээ

Хүртээмжтэй байдлын хувьд авч үзвэл судалгаанд хамрагдсан сурагчдын 16 орчим хувь нь теле хичээлийг хангалттай хэмжээнд үзэж судлах боломжгүй байсан байна.
Ялангуяа малчин айлын хүүхдүүд, нийгэм, эдийн засгийн хувьд эмзэг бүлгийн хүүхдүүд, хичээлээс хоцорсон байсан сурагчид сурч боловсрох тал дээр хоцрогдох эрсдэл маш их байгаа нь ажиглагджээ.Сурагчдын дунд теле хичээл үзэх хамгийн түгээмэл хэрэгсэл нь телевиз, гар утас байлаа. Тухайлбал, Улаанбаатар хотын сурагчдын 59 хувь нь гар утас ашиглаж байсан бол сумдад энэ үзүүлэлт 77 хувьд хүрчээ.

Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 6 орчим хувь нь телевиз, компьютер, гар утасгүй байгаа нь эдгээр хүүхдүүд теле хичээлийг үзэж сурч чадахгүй байх магадлал өндөр байгааг харуулж байна. Иймд боловсролын үйлчилгээ үзүүлэх өөр арга хэрэгсэл, тухайлбал сургалтын хэвлэмэл материал, интернэт холболт шаардахгүйгээр ажиллах боломжтой технологийн шийдлүүдийг судлах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Сурагчдын 57% нь теле хичээлийн хурд болон ойлгомжтой байдлыг дунд болон муу гэж үнэлжээ

Энэхүү үнэлгээ нь теле хичээлийн чанар танхимаар биечлэн заадаг хичээлийн чанартай харьцуулахад доогуур үзүүлэлттэй байгааг харуулж байна. Тухайлбал судалгаанд хамрагдсан сурагчдын 36.9 хувь нь телевизээр хичээл заадаг багш нарын чадвар өөрийн ангийнх нь багшийн чадварт хүрэхгүй байна гэж үзжээ.Түүнчлэн сурагчдын 57 хувь нь телевизийн хичээлийн хурд болон ойлгомжтой байдлыг “дунд зэрэг” эсвэл “муу” гэж үнэлсэн байна.

Багш нарын илтгэх байдал, хичээл бүрийн зорилгыг танилцуулах байдал нь хамгийн эерэг үнэлгээ авсан боловч судалгаанаас үзэхэд сурагчдын хувьд мэдлэг эзэмших, түүнийгээ дадлагажуулах боломж хязгаарлагдмал байгаа нь харагдаж байна. Сурагчдын бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэхэд түлхэц дэмжлэг болохуйц интерактив, оролцоог хангасан онлайн сургалтын системийг бий болгох шаардлагатай байгааг судалгааны гол зөвлөмжид тусгажээ.

 Сургуулийн өмнөх болон суурь боловсролын түвшинд нийцсэн цахим сургалтын портал бий болгох чиглэлээр БСШУСЯ-нд дэмжлэг үзүүлэхэд НҮБ-ын хамтарсан хүчин чармайлт чухал болохыг судалгааны үр дүн дахин нотолж байна. Энэхүү санаачилгын хүрээнд теле хичээлийн нэмэлт болгон, насны ангилалд тохирсон, интерактив сургалтын 104 сэдвийг 2020 оны 12-р сар гэхэд боловсруулж дуусах юм байна.

“Теле хичээлийн үр дүнгийн үнэлгээ” судалгааны үр дүнг 2020 оны долоодугаар сарын 9-ний өдөр БСШУСЯ болон хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд/ТББ-уудын төлөөлөлд түгээсэн талаар НҮБ-ийн Хүүхдийн Сангаас мэдээллээ.

Previous Post

“Хувьсал” продакшны жүжигчин О.Мөнхдалай МУ-ын шадар сайдын зөвлөхөөр томилогдлоо

Next Post

ОПОЗИТ хамтлагийн А.Гантулга онгоцны үйлчлэгч эмэгтэйтэй сууж хоёр хүүхдийн эцэг болсон

Next Post
ОПОЗИТ хамтлагийн А.Гантулга онгоцны үйлчлэгч эмэгтэйтэй сууж хоёр хүүхдийн эцэг болсон

ОПОЗИТ хамтлагийн А.Гантулга онгоцны үйлчлэгч эмэгтэйтэй сууж хоёр хүүхдийн эцэг болсон

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа

2026-02-15
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

ДОРНЫН ЗУРХАЙ БИЛГИЙН ТООЛЛЫН 28 2026.02.15 / НЯМ ГАРАГ ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААН БИЧ ӨДӨР

2026-02-15
2026 оны 02-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2026 оны 02-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-15
Цахим орчинд романс үүсгэж 3,5 тэрбум төгрөгийг залилсан байна

Цахим орчинд романс үүсгэж 3,5 тэрбум төгрөгийг залилсан байна

2026-02-14
Монгол цэргүүд дэлхийд аваргаллаа

Монгол цэргүүд дэлхийд аваргаллаа

2026-02-14
Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна

Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна

2026-02-14
Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

2026-02-14
Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа

Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа

2026-02-14
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

Хоёрдугаар сарын 14-ний өдрийн зурхай

2026-02-14
2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.