• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Орос улс газрын ховор элементийн үйлдвэрлэлээр Хятад улстай өрсөлдөх төлөвлөгөөгөө зарлажээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-13
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Нийгэм, Тод мэдээ
Орос улс газрын ховор элементийн үйлдвэрлэлээр Хятад улстай өрсөлдөх төлөвлөгөөгөө зарлажээ

Батлан хамгаалах, харилцаа холбоо, сэргээгдэх эрчим хүчний салбаруудад амин чухал түүхий эд болдог газрын ховор элементийн олборлолтоор Хятад улс дэлхийд бараг дангаараа ноёрхдог.

Тэгвэл ОХУ энэ салбарт $1.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, Хятад улстай өрсөлдөх төлөвлөгөөтэй байгааг тус улсын засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ.Хятад улсад энэ түүхий эдийн дэлхийн батлагдсан нөөцийн 37 хувь оногддог бөгөөд дэлхийн нийт хэрэгцээний 63 хувийг хангадаг.

Харин Орос улсад дэлхийн нөөцийн 10 орчим хувь буюу 12 сая тоннын нөөц байдаг ажээ.

ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Алексей Беспрозванных газрын ховор элементийн нөөцөө олборлож, эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд нийт 11 төслийг татварын хөнгөлөлт, бага хүүтэй зээлээр дэмжих гэж байгааг өчигдөр мэдээлсэн байна.Ингэснээр 2030 он гэхэд энэ салбар дахь Оросын зах зээлийн хувь хэмжээг одоогийн 1.3 хувиас 10 хувь болж өсгөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

2030 онд Хятад улс зах зээлд давамгайлсан хэвээр байх ч Орос улс ядаж хоёрдугаарт эрэмбэлэгдэх нийлүүлэгч болох зорилготойг Беспрозванных мэдэгдсэн байна.

Хятадаас гадна газрын ховор элементийн ганц нийлүүлэгч нь Австралийн Lynas Corp компанийн хөрөнгө оруулалттай Малайз дахь үйлдвэр юм.Одоогоор Хятадаас энэхүү түүхий эдийн хамаарлаа багасгахын тулд АНУ өөрийн олборлолтыг сэргээхээр ажиллаж байгаа.

Орос улс 2025 он гэхэд дотоодын хэрэгцээгээ хангадаг болж, 2026 оноос эхлэн газрын ховор элементийг гадаад зах зээлд экспортлохоор төлөвлөжээ.2019 онд тус улс нийт 2,700 тонн газрын ховор элемент олборлосон байна. 2024 онд энэ хэмжээг 7,000 тоннд хүргэх зорилготой байгааг Беспрозванных ярьжээ.

Эх сурвалж: Reuters

Previous Post

Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцонд мэндэлсэн ихэр охид өнөөдөр эмнэлэгээс гарч байна

Next Post

Ковид-19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг нэмэгдүүлнэ

Next Post
Ковид-19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг нэмэгдүүлнэ

Ковид-19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг нэмэгдүүлнэ

Шинэ мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

2026-08-06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-08-06
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 29 хэм дулаан байна

2026-08-06
Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

2026-08-05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

2026-08-05
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-05
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт +28 градус дулаан, үүлшинэ

2026-08-05
COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

2026-08-04
ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

2026-08-04
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.