• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Утаанбаатар” Улаанбаатар болсны нэг жилийн ой

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-05-15
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ
“Утаанбаатар” Улаанбаатар болсны нэг жилийн ой

“Утаанбаатар” Улаанбаатар болсны нэг жилийн ой өнөөдөр тохиож байна. Хоёрхон жилийн өмнө Монгол Улсын нийслэл дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлж, “Хамгийн их бохирдолтой хот” хэмээн алдаршиж, шооч нэгэн нь Улаанбаатарыг “Утаанбаатар хэмээн шоглож байв. Хүмүүс хордож, бяцхан үрс хэвлийдээ эндэж байлаа. “Агаарын бохирдол ДЭМБ-ын тогтоосон хэмжээнээс 30 дахин их байна” гэсэн мэдээг “Багажных нь хамгийн дээд хэмжээ нь тэр юм гэнэ ээ” гэсэн тодотгол дагадаг байлаа. Эрх баригчид жилийн жилд их хэмжээний мөнгийг “утааг бууруулах” нэрээр завшиж дадсан, Агаарын чанарын албаны дарга нь “Агаарын бохирдлыг бууруулах ажил маш олон жил тасралтгүй хэрэгжиж байж үр дүнгээ өгдөг” хэмээн ярьдаг байв. Асар их хөрөнгө зарцуулсан ч утаа буураагүй тул иргэд “Утааг бууруулах бол үлгэр юм байна” гэж хүртэл ярьдаг болсон байв. Тэгвэл энэ үлгэр одоо үнэн болсныг нийслэлчүүд мэдэж байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө Монгол Улсын Засгийн газраас утааг бууруулах эрс шийдэмгий алхам хийж, 62 дугаар тогтоолыг баталсан түүхтэй. Маш ач холбогдолтой тогтоол учир бүтнээр нь нийтэлсэн байгаа. Энэ тогтоол ёсоор одоогоос яг нэг жилийн өмнө нийслэлчүүд түүхий нүүрс түлэхээ больж, оронд нь Тавантолгойн өндөр илчлэг бүхий шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн юм. Нийслэлчүүд ерөнхийдөө 1.2 сая тонн түүхий нүүрсийг 600 000 тонн өндөр илчлэгтэй шахмал түлшээр сольсон. Үр дүнд нь хотын утаа шууд мэдэгдэхүйцээр багассан билээ. Мэргэжлийн байгууллагууд хэмжилт хийгээд хотын утаа 50 хувь буурсан гэсэн дүгнэлт гаргасан билээ. Ингэснээр Утааг ялах асуудал үлгэр биш, харин “Олон жил ажиллаж, асар их мөнгө зарж байж утаа бууруулна” гэж ярьж байсан нь үлгэр байсныг илчилсэн. Утааг бууруулсан энэ дорвитой ажил бидэнд “Ямар ч ажлыг ухаалгаар, зөв төлөвлөөд шуурхай хийж хэрэгжүүлбэл бүтдэг” гэдгийг харуулсан билээ. Ер нь сүүлийн хоёр жилд төрийн бүх шатанд ажил ахицтай явдаг болсон байна.  Дарга нарын яриа ч өөрчлөгдөж, Орчны бохирдлын үндэсний хорооны ажлын албаны одоогийн дарга нь “2019 оныг утаатай сүүлчийн өвөл, 2020 оныг утаагүй анхны өвөл болгоно” хэмээн ярьжээ. Энэ зорилтыг биелүүлэхэд иргэдийн оролцоо их бий. Өнгөрсөн өвөл бид бүгдээрээ хамт зүтгэж байж өөрсдийнхөө төлөө бодитой алхам хийж чадсан. Тиймээс нийслэлчүүддээ бүгдэд нь утааг ялсны нэг жилийн баярын мэнд хүргэе.

2019 оны 2 сарын байдлаар

2020 онд 2 сар

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 62

ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ

Агаарын тухай хуулийн 16.1.5-д заасныг үндэслэн Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2018 оны 2 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосугай.2.Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэр энэ тогтоолын 1 дүгээр зүйлд хамаарахгүй байхаар тогтоосугай.3.Боловсруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт тус тус даалгасугай.4.Энэ тогтоолын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх, тайлбарлах, сурталчлах ажлыг зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД  У.ХҮРЭЛСҮХ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ

Previous Post

Сэрэмжлүүлэг: Цаг агаарын онц ноцтой үзэгдэлийн үед анхаарал сэрэмжтэй байна уу

Next Post

Ирэх сонгуульд МАН-аас нэр дэвшихгүй нь тодорхой болсон 20 гишүүн

Next Post
Ирэх сонгуульд МАН-аас нэр дэвшихгүй нь тодорхой болсон 20 гишүүн

Ирэх сонгуульд МАН-аас нэр дэвшихгүй нь тодорхой болсон 20 гишүүн

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

2026-04-27
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байна

Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байна

2026-04-27
2025 онд 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ

2025 онд 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ

2026-04-27
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ VII ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛЛАА

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ VII ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛЛАА

2026-04-27
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-27
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-27
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Ирэх долоо хоногийн цахилгаан хязгаарлах хуваарь

2026-04-26
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-26
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-26
“Их хүрээ харваа” аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

“Их хүрээ харваа” аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

2026-04-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.