• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Сарангэрэл: Манай сувилагч, эх баригчид ямар ч үед гар хумхин суудаггүй, цар тахлын үед ч хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-05-12
Ангилал: Нийгэм, Эрүүл мэнд
Д.Сарангэрэл: Манай сувилагч, эх баригчид ямар ч үед гар хумхин суудаггүй, цар тахлын үед ч хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗAСГИЙН ГAЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН СAЙД
Д.СAРAНГЭРЭЛИЙН СУВИЛAГЧ, ЭХ БAИГЧИД НAРТ ХҮРГЭСЭН МЭНДЧИЛГЭЭГ ТAБҮХЭНД ХҮРГЭЖ БAЙНA.

Мэндчилгээ:

Эрхэм хүндэт сувилагч, эх баригчид та бүхэндээ олон улсын сувилагч, эх баригчдын өдрийн мэнд хүргэж, ажлын амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсье. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оныг “Сувилагч,эх баригчийн жил” болгон зарлаж тэднийг дэмжих үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхийг улс орнуудын төр засагт уриаллаа. Дэлхийн хэмжээнд 43.5 сая эрүүл мэндийн ажилтан байгаагийн 20.7 сая нь сувилагч, эх баригч байна.
Манай улсад эмнэлгийн мэргэжилтнүүдийн 23.4% нь сувилагч, 3.5% нь бага эмч, 3.5% эм найруулагч байгаагийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Сүүлийн хоёр жилд сувилагч 800-1000, эх баригч 40-өөр нэмэгдлээ. Гэхдээ сувилагчийн тоог нэмэгдүүлэх, ачааллыг тэнцвэржүүлэх шаардлага хэвээр байна.
Монгол Улсын Засгийн газар “Сувилахуй-2020” үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн “Сувилахуй, эх барихуйн чиглэлээр 2020 онд хийх үйл ажиллагаа”-ны төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Энэхүү төлөвлөгөөнд сувилахуй, эх барихуйн асуудлаар улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг хангаж ажиллах бүтэц, нэгжийг бүх шатанд бий болгох; сувилагч, эх баригчийг тогтвор суурьшилтай ажиллуулах; шөнийн ээлжийн цагийг богиносгох, ажлын ачааллыг бууруулах; сувилагчийн мэргэжлийн сургалтын зардлыг төр хариуцах, манлайлагч, удирдагч, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, компьютер, хэлний мэдлэг олгох зэрэг асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхээр тусгасан.
Орон нутагт ажиллаж байгаа сувилагч, эх баригчдын тулгамдсан асуудлыг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Эрүүл мэндийн сайдтай байгуулах үр дүнгийн гэрээнд тусган, баталж, үр дүнг тооцож ажиллах болсон нь тулгамдаж байгаа олон асуудлыг орон нутагт нь шийдвэрлэх боломж бүрдлээ.

Монгол Улсын Засгийн газраас сувилагч, эх баригчийн цалинг 2018 оноос хойш 49 хувиар нэмэгдүүллээ. Цаашид ч шат дараатай нэмэгдүүлэх үйл ажиллагаа үргэлжилнэ. Түүнчлэн “Коронавируст халдварын цартахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх тухай хууль”-ийг УИХ-аар батлан түрээслэн өмчлөх замаар орон сууцжуулах үйл ажиллагаа эхлэх гэж буйг дуулгахад таатай байна.
Шинэ коронавирусийн улмаас нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч сувилагч эх баригчийн ажил, үйлсийг харуулсан “Эгэл баатрууд” баримтат кино бүтээж та бүхэндээ толилуулж байгаа бөгөөд ДЭМБ-аас гаргасан зурагт хуудсуудыг орчуулан түгээхийн зэрэгцээ телевизийн дэлгэцээр “Сувилагч чамдаа баярлалаа” хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах гэж байна.

Манай сувилагч, эх баригчид ямар ч үед гар хумхин суудаггүй,дэлхийг нөмөрсөн коронавируст халдварын цар тахлын үед ч хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.
Сувилагчийн сургуулийн 829 оюутан 21 аймгийн 109 сумын эрүүл мэндийн төв болон нийслэлийн 23 өрхийн эрүүл мэндийн төвд өөрийн хүсэлтээр ажиллаж, ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд хувь нэмрээ оруулж байна.
Та бүхэндээ олон улсын сувилагчдын өдрийн мэнд хүргэж эрүүл энх, ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

Д.СAРAНГЭРЭЛ

Previous Post

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байна

Next Post

НЭМҮТ-өөс дэлхийн тамхигүй өдөрт зориулж видео уралдааныг зарлажээ

Next Post
НЭМҮТ-өөс дэлхийн тамхигүй өдөрт зориулж видео уралдааныг зарлажээ

НЭМҮТ-өөс дэлхийн тамхигүй өдөрт зориулж видео уралдааныг зарлажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

2026-04-29
1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

2026-04-29
Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-29
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-29
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

2026-04-28
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

2026-04-28
БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

2026-04-28
А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

2026-04-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.