• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сошиал лайваар Засгийн газрыг “айлгачихдаг” Б.Цэгмэд тэргүүтэй галзуучуудаас болгоомжилъё

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-04-30
Ангилал: Тод мэдээ
Сошиал лайваар Засгийн газрыг “айлгачихдаг” Б.Цэгмэд тэргүүтэй галзуучуудаас болгоомжилъё

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн ажилчдыг турхирч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарыг ард түмний амьдралаар тоглож байна хэмээн гал цогтойгоор тэмцэж яваа иргэн бол Б.Цэгмэд. Тэрбээр “Машинтай жагсаал холбоо”-ны зохицуулагч, АН-ын дэргэд АЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүний статустай.

Энд тэнд ямар л сэдэв байна, тэнд очиж шударга тэмцэгчийн дүрд тоглож яваа залуу. Одоогоос хэдхэн хоногийн өмнө гэхэд л Өмнөговь аймгийн Даланзадгад хотод очиж, захиргааны байранд шаардлага хүргүүлсэн. Улмаар нутгийн захиргааны байгууллагад үймээн үүсгэж, төрийн албаны ажилд саад учруулсан үйлдэл гаргасан билээ. Цагдаагийн байгууллагынхан тайлбар авахаар авч явсны дараа Б.Цэгмэд нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд өөрийг нь цагдаагийнхан зодсон тухай мэдээлэл цацсан юм. Харин цагдаагийн байгууллагын зүгээс түүнийг зодоогүй, харин харшилтай байсан гэж мэдэгдсэн.

Түүний эл найраглал намжиж амжаагүй байтал “Хөлсний тэмцэгч, худлаа жүжиглэгч, хэн нэгний захиалгаар нийгмийг турхирагч” гэдэг нь батлагдсан аудио бичлэг цацагдлаа.

Тухайн аудио бичлэгт тэрээр “Бидний тэмцэл амжилттай байж чаддагийн нууц нь сошиалаар давлагаалуулж чаддагт оршдог. Цахим орчинд давлагаалуулахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх айдаг. Миний постыг 1000 хүн шэйрлэхэд л тэр айдаг. Эмзэг сэдвүүдээр ярьж цохилт өгөх ёстой. У.Хүрэлсүх сайд сайхан зүйл ярьж бид нарыг огшоох юм. Бодит амьдрал ийм байна гэж хэлэхэд л цохилт болно. Иймэрхүү цохилт хийхэд эд нар алингаа алдана. Тэгээд асуудлыг хурдан шийднэ. Ерөнхий сайд үүрэг өгнө. Аливаа асуудлын эмзэг цэг нь У.Хүрэлсүх, Сумъяабазар хоёр. Толгой өвтгөхгүй амар. Маргааш У.Хүрэлсүх бараг гар өргөнө дөө. Тиймээс маргааш дараалсан цохилтууд хийнэ” гэх мэтчилэн ярьжээ.

Түүний ярьж байгаагаар бол сошиал лайваар Засгийн газар, түүний тэргүүнийг амархан гэгч нь айлгаж, хүссэн шийдвэрээ гаргуулж болох нь. Басхүү нийгмийн сайн сайхны төлөө бус хэн нэгний захиалгаар олон нийтийг турхирдаг болох нь тодоос тод харагдаж байна. Лайваар бол чухам шударга тэмцэгч, лайвны ард бол ямар сэдвээр ярьж, хэн гэгч даргыг хэрхэн шантаажилж, ямар шийдвэр гаргуулж болохыг яригч зальжин нэгэн ажээ.

Нөгөө талаар хэн нэгнийг харлуулах, эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд шударга тэмцэгчийн дүртэй Б.Цэгмэд мэтийн галзуучуудыг хөлсөлдөг улстөрийн захиалагчид бий гэдгийг давхар илчлэв.

Нэмэлтээр сануулахад, тэрээр өмнө нь шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж машинтай жагсаал хийж байх үеэрээ мөн тохиролцоонд орж байсан билээ.

Иймд сошиал лайваар Засгийн газрыг “айлгачихдаг” Б.Цэгмэд тэргүүтэй галзуучуудаас болгоомжлоход илүүдэхгүй биз ээ.

Previous Post

С.Эрдэнэ Архангай аймгийн Ардчилсан намын дарга Мишкагийн Батжаргалыг намаасаа хөөжээ

Next Post

Сөүл-Улаанбаатарын 5 сарын 30 ны нислэгээр ирсэн иргэдээс 5 сэжигтэй тохиолдол илэрсэн

Next Post
Д.Нямхүү: Шинээр 13 тохиолдолоор огцом нэмэгдэж нийт тохиолдол 30 боллоо

Сөүл-Улаанбаатарын 5 сарын 30 ны нислэгээр ирсэн иргэдээс 5 сэжигтэй тохиолдол илэрсэн

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.