• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Энэ жилийн сонгуульд түүхэнд хамгийн олон бие даагч нэр дэвшинэ

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-04-28
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Энэ жилийн сонгуульд түүхэнд хамгийн олон бие даагч нэр дэвшинэ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-наас өмнө Үндэсний аудитын газар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуулийн хугацаатай. Монгол Улсын хэмжээнд 208 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.

Мөрийн хөтөлбөрт Төсвийн тухай хууль, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал 20, 30, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн элдэв амлалт өгөхийг хориглох заалт зөрчигдөж байгаа эсэхийг шалгана.

Хуулийн дагуу бие даагчдын нэрийг зарлаж болохгүй бөгөөд аудит мөрийн хөтөлбөрийг нь хянаж дууссаны дараа буюу тавдугаар сарын 21-нээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд саналаа хүргүүлэх учиртай.

Энэ удаагийн сонгуульд бүртгүүлсэн олон бие даагч дотор олон сонирхолтой нэр бий. Тухайлбал, Ардчилсан намын угшилтай хэд хэдэн нэр дэвшигч байгаа нь олны анхааралд өртөөд байна. АН-ын дарга асан Н.Алтанхуяг “намын гишүүнчлэлээс хасагдсан” гэх шалтгаанаар бие даан нэр дэвшихээ зарласан бол түүний араас АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, Хотын захирагч асан Э.Бат-Үүл нар бие даахаар бүртгүүлжээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд намаасаа гарсан учраас бие дааж өрсөлдөнө гэдгээ хэлсэн. Харин Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хувьд АН-ын дарга асан З.Энхболдын эсрэг өрсөлдөхөө мэдэгдээд буй. Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаагийн хувьд намын дэд даргын ажлаа болон намын гишүүнчлэлээсээ татгазсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар бие даагчдын дунд Сангийн сайд асан С.Баярцогт ч байгаа сурагтай.

МАН-аас УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, ХХААХҮ-ийн яамны төрийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Баяртулга нар бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө аудитын ерөнхий газарт хүргүүлсэн гэнэ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд саяхан намаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан учраас тэрбээр энэ удаагийн сонгуульд бие дааж өрсөлдөхөөр болсон байна.

Энэ удаагийн сонгуульд намуудаас ч бие даагаад ч хуульч нар олон нэр дэвшихээр харагдаж байна.  Хууль тогтоох дээд байгууллагад хуульчид олноор орж ирэх нь угтаа бол ашигтай. Тэгвэл энэ удаад хэд хэдэн хуульч нэр дэвшиж байгаа. Тухайлбал, хуульч Ж.Эрхэмбаатар бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Мөн УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон бие даахаар мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.  Түүнээс гадна Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, Холимог тулааны спортын тамирчин, муатай, кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан спортын салбарынхны төлөөлөл болон энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ. Мөн “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд 76 бие даагчийг “хайж” байгаа бөгөөд бие даагчид нэгдэхээр болсон. Энэ мэтээр бие даагчдын цуваа хөвөрч байна.

ӨНГӨРСӨН 7 УДААГИЙН СОНГУУЛЬД БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИД: 

  • 1992 онд 18 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 хүн сонгогдож байв.
  • 1996 онд 35 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс  1 ч сонгогдоогүй.
  • 2000 онд 15 бие даагч  нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 3 хүн сонгогдож байв.
  • 2004 онд 27 бие даагч нэр дэвшиж,  өрсөлдсөнөөс 1 хүн сонгогдож байв.
  • 2008 онд 45 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 хүн сонгогдож байв.
  • 2012 он 26 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 3 хүн сонгогдож байв.
  • 2016 онд 69 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс  1 хүн сонгогдож байв.
  • 2020 онд 208 бие даагч нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлээд байна
Previous Post

TEDxUlaanbaatar Online event-ийн нэг илтгэгчээр утааг 50% бууруулж чадсан Таван толгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар оролцохоор болжээ

Next Post

Сэрэмжлүүлэг: Говьсүмбэрт дөрвөн эрэгтэй машинтайгаа шатаж нас баржээ

Next Post
Сэрэмжлүүлэг: Говьсүмбэрт дөрвөн эрэгтэй машинтайгаа шатаж нас баржээ

Сэрэмжлүүлэг: Говьсүмбэрт дөрвөн эрэгтэй машинтайгаа шатаж нас баржээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

Хоёрдугаар сарын 14-ний өдрийн зурхай

2026-02-14
2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-14
Б.Энхаяр: Шүүх шинжилгээний байгууллагыг бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллана

Б.Энхаяр: Шүүх шинжилгээний байгууллагыг бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллана

2026-02-13
Олон улсын улаан дансны үнэлгээний II боть хэвлэгдэн гарлаа

Олон улсын улаан дансны үнэлгээний II боть хэвлэгдэн гарлаа

2026-02-13
Хууль зүйн салбарын эрдэмтэн,докторууд “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д багшилж, цаасан дээр бус амьдралд хэрэгжих хуулийн төсөл боловсруулах арга, техникийг заав

Хууль зүйн салбарын эрдэмтэн,докторууд “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д багшилж, цаасан дээр бус амьдралд хэрэгжих хуулийн төсөл боловсруулах арга, техникийг заав

2026-02-13
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл”

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл”

2026-02-13
Байгаль орчны улсын хяналтын газраас уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч нарт хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг бууруулах, байгаль орчны хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилгоор цахим уулзалт, сургалтыг зохион байгууллаа.

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

2026-02-13
Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

2026-02-13
НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо

НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо

2026-02-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.