• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дэлхийн зах зээлд цайны үнэ огцом өсч магадгүй байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-04-23
Ангилал: Дэлхий, Тод мэдээ, Эдийн засаг
Дэлхийн зах зээлд цайны үнэ огцом өсч магадгүй байна

Дэлхий даяар цайны үнэ өсч магадгүйг үйлдвэрлэгчид анхаарууллаа. Коронавирусийн улмаас цайны навч хураалт багасч магадгүй байгаа нь үнэ өсөх гол шалтгаан болжээ. Мөн хөл хорионы улмаас дэлхий даяар хэдэн сая хүн гэрээсээ ажлаа хийж байгаа бөгөөд цайны хэрэглээг нь улам нэмэгдүүлнэ гэж шинжээчид тооцож байна.

“Цайны жижиглэнгийн үнэд нөлөөлж магадгүй хоёр хүчин зүйл байна. Нэгдүгээрт, ойрын хэдэн сардаа цайны эрэлт нэмэгдэхээр байна. Хоёрдугаарт, цайг хүмүүс гэртээ тухтай уух дуртай байдаг, хөл хорионд орж гэртээ байгаа хүмүүсийн цайны хэрэглээ нэмэгдэнэ” хэмээн Оросын цай, кофе үйлдвэрлэгчдийн “Росчайкофе” ассоциацийн ерөнхий захирал Рамаз Чантурия хэллээ.

“Цайны навчийг ихэнх газарт гараар хурааж байна. Навч хураах үед олон мянган ажилчид энд тэндээс ирж улирлын ажил хийдэг. Хөл хорио тогтоосон энэ үед хүмүүс санаан зоргоор зорчих боломжгүй болоод байна. Оросын хувьд эрт боловсордог навчны хураалтыг хөл хорионы улмаас бараг авч чадсангүй. Дараагийн үндсэн хураалтын үед нөхцөл байдал ямар байхыг одоогоор тааварлах аргагүй байна” хэмээн “Совэкон” төвийн захирал Андрей Сизов ярилаа.

Энэтхэг, Шри Ланк, Хятадад цайны навчны хураалтыг гуравдугаар сарын дундаас эхэлсэн ч хөл хорионоос шалтгаалан маш бага ургац хураасан байна. Энэ нь түүхий нийлүүлэлтэд шууд нөлөөлж эхэлжээ. Хөл хорионы улмаас Шри Ланкийн цайны навчны дуудлага худалдааг энэ сарын эхээр онлайнаар зохион байгуулсан бөгөөд үнэ 20 орчим хувиар нэмэгдэж, нэг кг навчийг 3,5 ам.доллараар үйлдвэрлэгчид худалдан авсан байна.

Гэхдээ эрт ургацын хураалт цайны нийт зах зээлд бага жин эзэлдэг нь бага зэрэг тайвшруулж байгаа ажээ. Эрт ургацын эзлэх жин 10 мянга орчим тонн байдаг ажээ. Нийт дэлхийн цайны зах зээл жилдээ зургаа орчим сая тонн навч хэрэглэдэг байна.

эх сурвалж: news.mn

Previous Post

Хэн тойрогтоо хэрхэн ажиллаж хэдий хэмжээний төсөв суулгав

Next Post

ФАНТАСТИК-ийн залуусын дараагийн кинонд бэлэн үү

Next Post
ФАНТАСТИК-ийн залуусын дараагийн кинонд бэлэн үү

ФАНТАСТИК-ийн залуусын дараагийн кинонд бэлэн үү

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09
Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

2026-10-09
ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

2026-10-09
Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

2026-10-09
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-10-09
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

2026-10-09
Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.