• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Үр шилжүүлэн суулгах ЭМНЭЛГҮҮД Монголд БҮРТГЭЛГҮЙ ЭМ хэрэглэж, худалдаж байжээ.

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-01-17
Ангилал: Зөвлөгөө, Нийгэм, Тод мэдээ, Эрүүл мэнд
Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлцгээе

Үр, хүүхэдтэй болох гэж хичээдэг ч эрүүл мэндийн шалтгааны улмаас чаддаггүй гэр бүлийнхэнд шинжлэх ухааны ололтоор эмчилгээ хийн, үр шилжүүлэн суулгаж аз жаргал бэлэглэдэг жишиг олон улсад нэвтэрсэн. Дэлхий дахинд энэ төрлийн эмчилгээ өндөр үнэтэй байдаг. Уг эмчилгээг манай улсад 4-5 эмнэлэг үр шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тэдний үйлчилгээ, эм тариа нэлээд өндөр үнэтэйг үйлчлүүлэгчид нь хэлдэг. Гэвч тэд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй, хэрэглэхийг хориглосон ч гэж хэлж болох эм, тариа, биологийн идэвхт бүтээгдэхүүн борлуулж байсан нь  нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалтаар илэрчээ.

Тэдгээр эм, бэлдмэлээ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, ченжүүдээс худалдаж авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож буйг мэргэжлийн хяналтын байгууллагын эх сурвалжууд мэдээлэв.

Албаны эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад “RMC, Си эл даблью эйч, “Өөжин мед” эмнэлэгт Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эм, аминдэм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгч нартаа борлуулж, санхүүгийн баримт бичгийн хуурамчаар үйлддэг, тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй, Монгол Улсад бүртгэлгүй аминдэмүүдийг хадгалж, худалдаж байсан нь илэрч цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байна” гэсэн юм.

Манай зах зээлд эмэгтэй хүний үргүйдлийг эмчлэх үйлчилгээтэй гэх “Прогинова”, “Цетротид” гэх эм, тариа нь 680-750 мянга хүртэл төгрөгөөр борлуулдаг юм байна.

Тэдгээр эмнэлгээс хураасан “Прогинова”, “Прогестрон”, “Диферелин” зэрэг хэд хэдэн төрлийн эм, ампултай тариа нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй аж.

Манай Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй, хугацаа нь дууссан, эм хангамжийн байгууллагаас бусад эх үүсвэрээс худалдан авахыг хориглодог. Гэвч дээрх эмнэлгүүд уг хуулийг зөрчөөд буй аж.

Түүнчлэн “Юнимед” эмнэлгийнхэн иргэн Б-гийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор оруулж ирсэн, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Цетротид” гэх тариа, “Прогинова” хэмээх эмийг их хэмжээгээр хадгалж, үйлчлүүлэгчдэдээ худалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд үүнтэй холбогдуулж тус эмнэлгийн ажилтан С гэх хүнийг шалгаж эхэлсэн гэнэ.

Хууль сахиулах байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр хууль бусаар Улсын эмийн бүртгэлд байхгүй эм оруулж ирж худалдсан, хадгалсан дээрх эмнэлгүүдийн удирдлагад хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй гэнэ.

Үр шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг RMC эмнэлгийн үүсгэн байгуулагч нь АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, “Өөжин мед” эмнэлгийн захирал нь Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Э.Бадар-Ууганы эхнэр Х.Азжаргал гэдгийг үйлчлүүлэгчид нь андахгүй. Харин Си эл даблью эйч (CLWH) эмнэлгийг БНСУ-ын иргэн Чой Бум Чэ гэх хүн үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Ким Хёондүг, эмчилгээ эрхэлсэн орлогчийн албан тушаалыг манай улсын иргэн Б.Цогмаа хашдаг юм байна.

Г.РАВЖАА

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Previous Post

Б.Отгонсүх: 29 Сургуулийн сурагчдад гарын 4000 бугуйвч тараасан

Next Post

Орлого багатай 10 мянган өрхийг 45 хоног үнэгүй шахмал түлшээр хангахаар болжээ.

Next Post
Орлого багатай 10 мянган өрхийг 45 хоног үнэгүй шахмал түлшээр хангахаар болжээ.

Орлого багатай 10 мянган өрхийг 45 хоног үнэгүй шахмал түлшээр хангахаар болжээ.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.