• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Насанд хүрээгүй охиныг хүчиндсэн цагдаа 3 жилийн ял авч, хохирогч охин хүчирхийлэгчийн хүүхдийг төрүүлээд байна

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-11-25
Ангилал: Тод мэдээ, Хууль
Насанд хүрээгүй охиныг хүчиндсэн цагдаа 3 жилийн ял авч, хохирогч охин хүчирхийлэгчийн хүүхдийг төрүүлээд байна

Өнгөрсөн тавдугаар сард Увс аймаг дахь цагдаагийн алба хаагч нар насанд хүрээгүй охидыг хүчиндсэн хэрэгт холбогдсон талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, тус аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа Ш.Мягмаржав, О.Дөлгөөн, нар сурагч охидыг хүчиндсэн хэргээр шалгагдаж, уг хэргийг аймгийн цагдаагийн газрын дарга Ч.Лхагвадорж нууцалж байгаа талаар бид мэдээлсэн юм. Ийнхүү мэдээлэл ил болж, ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалтын албанаас шалгалт орж, Ч.Лхагвадоржийг албан тушаалаас нь чөлөөлж, хүчингийн хэрэгт холбогдсон цагдаа нарын хэргийг Улсын мөрдөн байцаах тасаг руу татан, шалгаж эхэлсэн билээ.

Хэргийг тодруулбал, Зүүнхангай сум дахь цагдаагийн алба хаагч н.Дөлгөөн нь ЕБС-ийн сурагч охиныг “бусдад хэлбэл ална” хэмээн сүрдүүлж, хоёр жилийн турш хүчиндсэн. Үүний улмаас хохирогч охин 16 настайдаа жирэмсэн болж, ураг нь зургаан сар хүрч, томрохын хэрээр мэдэгдэн, хэрэг үүссэн байдаг. Ийнхүү асуудал үүссэнээр хохирогч охин сумын эмч, ГБХЗХГ-ын мэргэжилтэн нарт болсон зүйлсийг хэлж, “хүүхдийг төрүүлэхгүй. Хэрэв ургийг таслахгүй бол амиа хорлоно” хэмээн сэтгэлзүйн хувьд маш хүнд байсан боловч ураг 22 недель хүрсэн тул үр хөндөлт хийх хугацаа хэтэрсэн шалтгаанаар аргабуюу хүчирхийлэгчийн хүүхдийг өнгөрсөн наймдугаар сард төрүүлсэн байна. Хохирогч охины тухайд аав ээж нь салсан, ээж нь Улаанбаатарт амьдардаг бөгөөд тухайн үйл явдал болсноор охин ээж дээрээ ирж, хүүхдээ төрүүлэн, өсгөж байгаа юм байна.

Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өчигдөр/2019.11.21/-нд Увс аймаг дахь сум дундын шүүхэд болж, Б.Гансүх шүүгч даргалан хуралдсан байна. Шүүх хуралд О.Дөлгөөн, өмгөөлөгчийн хамт оролцсон бөгөөд хохирогчийн талаас нэг ч оролцогч байгаагүй байна. Учир нь хохирогч охины хууль ёсны төлөөлөгчөөр аймгийн ГБХЗХГ-ын өмгөөлөгч ажилласан боловч хүлээн зөвшөөрөлгүй, шүүхийн танхимаас гаргасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний ээжийг тогтоосон байна. Гэвч охины ээж УБ-т амьдардаг, Увс аймаг руу явж, шүүх хуралд оролцох боломжгүйгээс хохирогчийн талын ямар ч оролцоогүйгээр шүүх хурал явагджээ. ШШҮХ-ийн шинжилгээгээр охиныг хүчиндсэн нь тогтоогдсон, түүний хүүхэд нь хүчирхийлэгчийн хүүхэд мөн болох нь тогтоогдсон зэрэг холбогдох бүх материалуудыг шүүх хэлэлцсэн ч насанд хүрээгүй охиныг 14 наснаас нь эхлэн хоёр жилийн хугацаанд айлган сүрдүүлж, эрхшээлдээ байлган хүчинддэг байсан цагдаагийн алба хаагчид гурван жил хорих ял оноожээ.

Хоёрдахь тохиолдол буюу мөн аймгийн Өндөрхангай сумын цагдаагийн алба хаагч Ш.Мягмаржав нь мөн л 17 настай охиныг хүчиндсэн хэргээр УМБТ-т шалгагдаж, сар орчмын өмнө шүүх хурал болж, мөн л гурван жил хорих ял сонссон байна.

Эх сурвалж: Zarig.mn

Previous Post

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 18 настай охин фэйсбүүк ашиглан 16 сая төгрөг залилжээ

Next Post

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэмэлт өөрчлөлтийн уг эхийг ёсчлов.

Next Post
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэмэлт өөрчлөлтийн уг эхийг ёсчлов.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэмэлт өөрчлөлтийн уг эхийг ёсчлов.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

БНСУ-д бичиг баримтын зөрчилтэй 14 мянган Монгол иргэн оршин сууж байна

БНСУ-д бичиг баримтын зөрчилтэй 14 мянган Монгол иргэн оршин сууж байна

2026-04-23
Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Э.Бат-Амгаланг оролцоогүй гэв

Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Э.Бат-Амгаланг оролцоогүй гэв

2026-04-23
ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

2026-04-23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

2026-04-23
“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

2026-04-23
Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

2026-04-23
БНХАУ дотоодын бензин, дизель түлшнийхээ үнийг бууруулна

БНХАУ дотоодын бензин, дизель түлшнийхээ үнийг бууруулна

2026-04-23
ВИДЕО: Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдинням сайдтай видео дуудлагаар холбогдож шатахууны асуудлаар ярилцав

ВИДЕО: Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдинням сайдтай видео дуудлагаар холбогдож шатахууны асуудлаар ярилцав

2026-04-23
ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир буу ашиглаж, анхааруулсан

ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир буу ашиглаж, анхааруулсан

2026-04-23
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.