• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ҮАБЗ-өөс дахиад нэр бүхий таван шүүгчийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ШЕЗ-д шилжүүлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-08-26
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Улс төр, Хууль
Улсын дээд шүүхийн гурван шүүгчийг саатууллаа

УИХ-ын таван гишүүн 2019 оны зургаадугаар сарын 28-нд мэдээлэл хийж, Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Ч.Хосбаяр, Б.Эрдэнэбалсүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарын найман шүүгчийг түдгэлзүүлэх хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүлж байгаагаа мэдээлсэн.

Тэд “…Эдгээр шүүгчийн талаарх гомдол УИХ-д их ирсэн. Тэд шүүхэд байгаа цагт шударга ёс тогтохгүй гэж иргэд үзэж байна.

Учир нь, тэд С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар урьдчилсан хэлэлцүүлгээр “…Биднийг тамлан зовоож, хэрэг хүлээлгэх ажиллагаа хийсэн” гэж мэдүүлсэн ч гурван шатны шүүхээр хэлэлцүүлж, ял оноосон. Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндсээр нь зөрчсөн” гэж байв.

Үүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд байсан юм. УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 2019 оны гуравдугаар сарын 27-нд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дах хэсэгт заасны дагуу ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчилсан.

Энэ дагуу 2019 оны зургаадугаар сарын 26-нд ҮАБЗ хуралдаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийг холбогдох материалын хамт нууцын зэрэглэлтэйгээр ШЕЗ-д илгээж, тус зөвлөл хаалттай горимоор хуралдаж, шийдвэр гаргасан байдаг.

Тэгвэл саяхан ҮАБЗ-өөс дахиад нэр бүхий таван шүүгчийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ШЕЗ-д шилжүүлсэн байна.

Үүнд Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтжээ.

Тэгэхээр ШЕЗ хууль, журмын дагуу хаалттай горимоор хуралдаж дээрх таван шүүгчийг хэрхэхээ шийднэ.

Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийнх нь хугацаа дууссан ч хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж тэргүүтэй таван гишүүн Б.Цогт, М.Батсуурь, Ц.Зориг, М.Алдар, Х.Идэр нарын шүүгчдийн бүрэн эрхийн асуудлыг шийдэхээр болж байгаа юм.

Эндээс харахад шүүгчдийг “шүүх” ажиллагаа дуусаагүй бололтой.

Previous Post

The Wasabies хамтлагийн Ангелина: Хөгшин Продюсертэйгээ нэр холбогдож хамтлагаасаа хөөгджээ.

Next Post

Алт олборлоход ашигласан экскаваторуудаа ууланд нуусан байжээ

Next Post
Алт олборлоход ашигласан экскаваторуудаа ууланд нуусан байжээ

Алт олборлоход ашигласан экскаваторуудаа ууланд нуусан байжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

2026-09-09
Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

2026-09-09
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

2026-09-09
Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-09
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн

2026-09-09
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +17 градус дулаан байна

2026-09-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

2026-09-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.