• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Жоншны үйлдвэрт 26 настай залуу шороонд даруулж амиа алджээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-08-26
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ
Жоншны үйлдвэрт 26 настай залуу шороонд даруулж амиа алджээ

Баяжуулах үйлдвэрийн хүдрийн нөөцийн агуулахад бөглөрсөн хүдрийг гаргахаар ажиллаж байгаад шороонд дарагдсан уурхайн тээрмийн оператор Э-гийн цогцсыг энэ сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн “Цагаан цахир” хэмээх газар /аймгийн төвөөс зүгт хойд зүгт 150 км-т, сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ “Эко хэлхээ” ХХК-ийн жонш баяжуулах үйлдвэрийн хүдрийн нөөцийн агуулахад бөглөрсөн хүдрийг гаргахаар ажиллаж байсан тус уурхайн тээрмийн оператор Э /Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч/ шороонд дарагдсан тухай мэдээллийг энэ сарын 25-ны өдрийн 10:15 цагт онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна.

Мэдээллийг хүлээн авсан даруй тус сумын Засаг даргын Тамгын газрын таван ажилтан, уурхайн 40 ажилчин буюу нийт 45 хүн, хоёр автомашинтайгаар 11 минут ажиллаж иргэн Э /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг 10:31 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгжээ.

Энэ тухай Даланжаргалан сумын Засаг даргын орлогч О.Болд 10:34 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн аж.

Уг мэдээллийн дагуу ажлын хэсэг болох тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн гурван алба хаагч, Цагдаагийн тасгийн гурван алба хаагч буюу нийт зургаан хүн  хүн, хоёр автомашинтай ослын газарт очиж ажилласан байна.

Эх сурвалж: ОБЕГ
Previous Post

Олигархи ба орк

Next Post

The Wasabies хамтлагийн Ангелина: Хөгшин Продюсертэйгээ нэр холбогдож хамтлагаасаа хөөгджээ.

Next Post
The Wasabies хамтлагийн Ангелина: Хөгшин Продюсертэйгээ нэр холбогдож хамтлагаасаа хөөгджээ.

The Wasabies хамтлагийн Ангелина: Хөгшин Продюсертэйгээ нэр холбогдож хамтлагаасаа хөөгджээ.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.