• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Орчин үеийн хүүхдүүд буюу GENERATION ALPHA гэж хэн бэ?

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-07-29
Ангилал: Боловсрол, Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ
Орчин үеийн хүүхдүүд буюу GENERATION ALPHA гэж хэн бэ?

Generation Alpha гэдэг ойлголтод 2011-2025 оны хооронд төрсөн хүүхдүүдийг хамруулдаг. Дэлхий даяар долоо хоног бүр 2.5 сая альфачууд төрж байгаа. Тэдний аав, ээж буюу миллениал үеийнхнийг технологийн эриний гол хэрэглэгчид хэмээн албан бусаар нэрлэдэг, харин альфачууд бол өөрсдөө ч ойлгоогүй байхдаа хэдийн дижитал ертөнцийн хэрэглэгч байтугай эд эс нь болсон тэр бүлэг юм. Эдгээр хүүхдүүдийг өөрөөр ШИЛЭН ҮЕ-ийнхэн ч гэж нэрлэдэг. Учир нь шилэн нүүртэй төхөөрөмж тэдний харилцаа холбооны үндсэн гол хэрэглэгдэхүүн болж байна.

Эхэн үеийн альфачууд дэлхийд мэндэлж байх үед Apple компани iPad-ыг анхлан танилцуулж, дэлхийг хэрсэн Facebook сүлжээ 500 мянга дахь хэрэглэгчээ бүртгэж байсан. Ерөөс “дижитал” гэдэг ойлголт альфачуудын цусанд байгаа юм.

1995-2010 онд хамаарах Z үеийнхэн сошиал медиа ертөнцийн дөнгөж суурь тавигдаж байх үед төрсөн. Тэдний хувьд энэ платформ нь харилцаа, холбооны “багаж, зэвсэг”. Харин альфачуудын амьдралын хэв маяг нь. Асар том энэ ялгааг соргогоор мэдэрч, тэдний онцлогт тохируулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь өнөө цагийн маркетеруудын ажлын цөм нь болсон гэж болно. Тэдний хувьд уламжлалт арга хэлбэрүүд дэндүү хуучинсаг, дэндүү уйтгартай санагдах нь гарцаагүй гэдгийг социологич, сэтгэл судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөөр байна.

АЛЬФА ҮЕИЙНХЭН БА ҮЛГЭР

Альфа хүүхдийн хувьд хамгийн анхны “хүүхэд асрагч” нь iPad гэхэд нэг их буруудахгүй. Хэлд орохоосоо ч өмнө ухаалаг утасны дэлгэцтэй харьцаж сурсан хүүхдийг эцэг, эхээс нь гадна дэлгэцийн цаадах хиймэл орчин давхар хүмүүжүүлж байдаг. Дээр нь амьдралын хэв маяг, эцэг, эхийн завгүй байдал зэрэг мэдээж нөлөөлнө. Альфа хүүхдүүд дэлгэцтэй хэт ойр байж, дижитал ертөнцийн асар их мэдээлэл дунд хил хязгааргүй нэвтрэхийн хэрээр амьд харилцаа улам бүр хөндийрөх, үгийн баялаг багасах, хүмүүжлийн доголдол үүсэх /Эцэг, эхээс үл хамаарах цахим хүмүүжүүлэгч бий болсон/ гээд сөрөг дагаврууд мэдээж гарч байна.

Энэ мэт байдлыг залруулахад дээр дурдсанчлан ҮЛГЭР ихээхэн ач холбогдолтой. Гагцхүү бидний хэрэглэж заншсан платформ, уламжлалт арга барилаар альфа үеийнхний сонирхлыг татна гэдэг нэгэнт учир дутагдалтай болсон учир тэдэнд тохирох, тэдний онцлогийг мэдэрсэн, тэдэнд нөлөөлж чадахуйц тийм хувилбарыг сонгох хэрэгтэй. Тиймээс үлгэрийг, тэр тусмаа бага наснаас нь монгол ахуйг сурталчлах, монгол өв соёлыг түгээх монгол ардын үлгэрийг сонгон виртуал хэлбэрээр хүүхэд, багачуудад хүргэхийг зорих нь чухал юм. Монгол ардын үлгэрийг энимэйшн хэлбэрт оруулж, дээр нь VR технологийг ашигласнаар хүүхэд виртуал орчинд үлгэрээ сонсож, өөрөө үйл явдалд нь оролцож, зөвхөн нүдээрээ биш биеэрээ мэдрэх боломж олгох нь маш чухал.

VIRTUAL REALITY & AUGMENTED REALITY ТЕХНОЛОГИ ГЭЖ ЮУ ВЭ?

Virtual Reality буюу VR технологи нь тусгай нүдний шилний тусламжтайгаар танд компьютер дээр бэлтгэсэн 2D ба 3D хэмжээст өгөгдлийг үзүүлдэг. Зарим контентийг интерактив болгож хөгжүүлснээр илүү бодит мэдрэмж төрүүлнэ. Товчхондоо хэрэглэгч бодитой мэт харагдах хиймэл орчинд уусан ордог гэж болно. VR нь таныг хормын төдийд тэс өөр ертөнцөд аваачих бөгөөд зөвхөн нүдээрээ биш биеэрээ мэдэрдгээрээ онцлог, бас өвөрмөц.  Энэ технологийн ачаар та танин мэдэх, зугаацах, аялах, хөгжих, суралцах, хүссэн дүрдээ хувирч, хүссэн орон зайдаа шилжих зэрэг хязгааргүй боломжийг олж авна. Түүнчлэн VR технологи нь хүний анхаарлыг бүрэн тусгаарласнаар маш олон гайхамшгийг танд мэдрүүлж чадна.

Харин Augmented Reality буюу AR гэдэг нь компьютераар бүтээсэн аливаа график дүрслэлийг бодит байдалтай хослуулсан хагас бодит орчин юм. Ингэхдээ гар, хулгана ашиглалгүй зөвхөн камераар дамжуулан удирддаг. Хэрэглэгч камерын тусламжтайгаар амьдралын бодит байдал болон компьютерийн хийсвэр загвартай уусан нийлэх юм. AR технологи нь бодит болон хийсвэр орчныг нэгэн зэрэг харах боломжийг олгодог давуу талтай.

VR болон AR технологи нь ухаалаг утас шиг өдөр тутмын хэрэглээ болж амжаагүй бөгөөд дэлхий нийтэд хөгжлийнхөө ид шатанд яваа билээ. Өдгөө боловсрол, танин мэдэхүй, эрүүл мэнд, маркетинг, сурталчилгаа гээд төрөл бүрийн салбарт эдгээр технологийг нэвтрүүлэн ашиглаж байна.

Previous Post

НИЙТ 8325 ИРГЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООНД ХАМРАГДЛАА

Next Post

Зүрхээ хамгаалцгаая

Next Post
Зүрхээ хамгаалцгаая

Зүрхээ хамгаалцгаая

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

2025-12-15
Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Ж.Энхбаяр “Монголын банкны удирдлагуудтай”уулзлаа

Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Ж.Энхбаяр “Монголын банкны удирдлагуудтай”уулзлаа

2025-12-15
Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ

2025-12-15
Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагджээ

Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагджээ

2025-12-15
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна

Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна

2025-12-15
Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 163 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ

Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 163 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ

2025-12-15
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

2025-12-15
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2025-12-15
Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно

Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно

2025-12-15
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2025-12-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.