• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монголын шүүх гадны тагнуулыг 13 жилийн ХОРИХ ялаар шийтгэлээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-07-24
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ, Хууль
Монголын шүүх гадны тагнуулыг 13 жилийн ХОРИХ ялаар шийтгэлээ

Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын иргэдийг хамтран ажиллахыг ятгах, хамтран ажиллахаар тохиролцох, улмаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлуулах буюу дамжуулж авах тохиолдол гарах боллоо. Ялангуяа тэд манай төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээдийг ашиглах эрмэлзэлтэй байдаг.

Тагнуулын байгууллага нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа болон бусад /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийттэй харилцах зэрэг/ үйл ажиллагаа явуулдаг.

Энэ хүрээнд өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийж байсан гадаадын иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан манай улсын иргэдийн үйлдлийг илрүүлж баривчилсныг мэдээлсэн билээ. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан.

Улмаар тухайн этгээдүүдийн гэмт үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг хэргийг шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж, Тайвань улсын иргэн В-г Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйл /Тагнуул хийх/, Монгол Улсын иргэн А, М нарыг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/, 19.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Төрийн нууц задруулах/, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Албан тушаалаа ашиглаж эд хөрөнгө завшсан/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-3 дахь хэсэгт заасан “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэснийг удирдлага болгон шүүх хурлыг завсарлуулсан.

Дээрх этгээдүүдэд холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр болж, гадаадын иргэн В-д 13 жилийн хорих ял, Монгол Улсын иргэн А-д 13 жил 3 сарын хорих ял,  Монгол Улсын иргэн М-д 13 жилийн хорих ял тус тус оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/-ийн Тайлбар хэсэгт  “Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө” гэж заасан бөгөөд хэрэв гадаадын тусгай албанаас манай улсын иргэнтэй хамтран ажиллахаар тохиролцсон тохиолдолд иргэн Та энэ талаар Тагнуулын ерөнхий газарт сайн дураараа мэдэгдэж, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтой.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

Previous Post

Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая!

Next Post

Оросын холбооны улсын тамирчин хүнд гэмтэн нас баржээ

Next Post
Оросын холбооны улсын тамирчин хүнд гэмтэн нас баржээ

Оросын холбооны улсын тамирчин хүнд гэмтэн нас баржээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

2026-10-07
Нэг сая жуулчин хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрчээ

Нэг сая жуулчин хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрчээ

2026-10-07
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл, бусад асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2026-10-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан

2026-10-07
Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

2026-10-06
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

2026-10-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.